Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1108)
— 332 —

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

2/41 дүгээр зүйл:

“41 дүгээр зүйл.Нягтлан бодогчийн ерөнхий үүрэг

41.1.Нягтлан бодогч нь мэргэжлийн үйл ажиллагаандаа Монгол Улсын хууль тогтоомжийг мөрдөж ажиллана.”

3/18 дугаар зүйлийн 18.9, 18.10 дахь хэсэг:

“18.9.Институт гэрээгээр нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг олгоно.

18.10.Нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа эрхлэх, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй бол Институт зөвшөөрлийг цуцлах үндэслэл болно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.1.9-6.1.11 дэх заалт:

“6.1.9.тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

6.1.10.тусгай зөвшөөрөл эзэмшигчийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

6.1.11.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.2, 4.1.3, 4.1.4, 4.1.5, 4.1.6, 4.1.7, 4.1.8-д заасан этгээдийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, хувь нийлүүлсэн хөрөнгийн гарал үүсэл, гүйцэтгэх удирдлага, ажилтан, агентад тавигдах шаардлагыг тогтоосон журмыг батлах.”

2/6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэг:

“6.3.Хороо энэ хуулийн 3.1.9, 3.1.10-т заасан үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиглэлээр дараах журам, зааврыг батална:

6.3.1.тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олгоход тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлсон журам;

6.3.2.салбар, төлөөлөгч, төлөөлөгчийн газрыг бүртгүүлэх тухай журам;

6.3.3.хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ тогтоох журам; 6.3.4.зайны болон газар дээрх хяналт шалгалт хийх журам;

6.3.5.зохицуулалтын үйлчилгээний хөлсний хэмжээ тогтоох журам;

6.3.6.нягтлан бодох бүртгэл, дансны бүртгэлийн маягтыг хөтлөх журам, заавар;

6.3.7.мэргэжлийн холбоодод тавигдах шаардлагыг тодорхойлсон журам;

6.3.8.хууль зүйн зөвлөгөө үзүүлэх, аудитын үйлчилгээ үзүүлэхэд Хороонд бүртгүүлэх тухай журам.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
Төрийн мэдээлэл · 2020 · № 6 (1108)332–333-р хуудас