Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(789)
— 1108 —

Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтын “оролцогч мэргэжлийн байгууллагын” гэснийг “мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3.5 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“15.3.5.үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхлэх.”

Төрийн мэдээлэл · 2013 · № 24 (789)1108-р хуудас