Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1108)
— 334 —

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 15.21 дэх хэсэг нэмсүгэй:

“15.21.Санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр:

15.21.1.үнэт металл, үнэт чулууны, эсхүл тэдгээрээр хийсэн эдлэлийн арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа;

15.21.2.үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 6.31 дэх заалт нэмсүгэй:

“6.31.санхүүгийн мэдээллийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.10 дугаар зүйлийн 2, 4, 5 дахь хэсэг, 11.29, 15.2 дугаар зүйлд заасан зөрчил.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДЭД ДАРГА Л.ЭНХ-АМГАЛАН
Төрийн мэдээлэл · 2020 · № 6 (1108)334-р хуудас