Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.4 дэх заалтын “байгалийн гамшиг, гал түймэр зэрэг гэнэтийн аюулд” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осолд” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “Байгалийн гамшиг, ой, хээрийн түймэр, ойн хөнөөлт шавж, өвчинд” гэснийг “Гамшиг, аюулт үзэгдэлд” гэж, 18 дугаар зүйлийн 18.3.11 дэх заалтын “ойг ой, хээрийн түймэр, хөнөөлт шавж өвчин зэрэг байгалийн гэнэтийн аюул,” гэснийг “ойг аюулт үзэгдэл,” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Онц байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул /газар хөдлөлт, хүчтэй салхи, ган, зуд, үер, түймэр, цацраг идэвхт болон химийн хорт бодисын хордуулалт, хүн, малын гоц халдварт өвчин зэрэг/” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осол” гэж өөрчилсүгэй.