Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 41
(1094)
— 1541 —

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 26.1.7 дахь заалт нэмсүгэй:

“26.1.7.Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 4.1.9-д заасан этгээд уг хуульд заасан үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих, хэрэгжилтийг хангуулах.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

2019 оны 10 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр хот ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.10.4 дэх заалт нэмсүгэй:

“10.10.4.эдийн засгийн тагнуулын ажиллагаа явуулах;”

2 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “сөрөх тагнуул,” гэсний дараа “эдийн засгийн тагнуул,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Тагнуулын байгууллагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсгийн “10.10.4, 10.10.5, 10.10.6, 10.10.7” дахь заалтын дугаарыг “10.10.5, 10.10.6, 10.10.7, 10.10.8” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2019 · № 41 (1094)1541-р хуудас