Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(888)
— 1346 —

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

ТАТВАРЫН МЭРГЭШСЭН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт “Харин аудитын байгууллага нэмэлт тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бол энэхүү тэмдэглэгээг хэрэглэхгүй, зөвхөн “аудит” гэсэн үгийг хэрэглэнэ.” гэсэн 2 дахь өгүүлбэрийг нэмсүгэй.

2 дугаар зүйл.Татварын мэргэшсэн зөвлөх үйлчилгээний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 06 дугаар Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2001 оны 12 дугаар сарын 13-ны өдөр баталсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 27 (888)1346-р хуудас