Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(981)
— 1646 —

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд нэмэлт орулах тухай

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХоРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 36.7 дахь хэсэг нэмсүгэй:

“36.7.Өлсгөлөн зарлахад харшлах өвчний жагсаалт, өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зааврыг эрүүл мэндийн, хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ТӨРИЙН БоЛоН оРоН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГӨӨР БАРАА, АЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭ ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр

бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 34.1.8 дахь заалт нэмсүгэй:

“34.1.8.хорих анги дахь үйлдвэрийн бараа, ажил, үйлчилгээг

худалдан авах бол.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

Төрийн мэдээлэл · 2017 · № 24 (981)1646-р хуудас