Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(815)
— 47 —

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

АРХИВЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Архивын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.8 дахь хэсгийн “Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч” гэснийг “Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 12 дугаар Улаанбаатар сарын 12-ны өдөр хот

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “Уулзалт зохион байгуулахад өмгөөлөгчийн эрхийн үнэмлэх болон аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлийн олгосон томилолтыг үндэслэх бөгөөд уулзалтын тоо болон хугацааг хязгаарлахгүй.” гэснийг хассугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 12 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 2 (815)47-р хуудас