Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(964)
— 281 —

Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧИЙГ БАРИВЧЛАХ, ЦАГДАН ХОРИХ ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1 дэх заалтын “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул” гэснийг “гамшиг, аюулт үзэгдэл, осол” гэж өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Гамшгаас хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 02 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3 дахь заалтын “байгалийн гамшиг, сүйрэл, ослын хор уршгийг арилгах,” гэснийг “гамшгийн хор уршгийг арилгах,” гэж, 11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалтын “байгалийн гамшиг, төмөр замын сүйрэл, осол, гологдлын хор уршгийг арилгах” гэснийг, 25 дугаар зүйлийн 25.5 дахь хэсгийн “байгалийн гамшиг, гал түймэр, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах” гэснийг, мөн зүйлийн 25.6, 25.8 дахь хэсгийн “байгалийн гамшиг, осол, сүйрэл, гологдлын хор уршгийг арилгах” гэснийг “гамшиг, ослын болон гологдлын хор уршгийг арилгах” гэж тус тус өөрчилсүгэй.

Төрийн мэдээлэл · 2017 · № 7 (964)281-р хуудас