Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“7.1.Хорих байр байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ зүйлд заасан асуудлаар Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөн байна.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
2020 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 10-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“73.3.Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно.”
2 дугаар зүйл.Цагдаагийн албаны тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.1.1-д заасан цолны албан тушаалын ангилал, зэрэглэлийг Монгол Улсын Ерөнхийлөгч, энэ” гэснийг “Энэ” гэж, 75 дугаар зүйлийн 75.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 75.2-т зааснаас бусад цагдаагийн” гэснийг “Цагдаагийн” гэж, 82 дугаар зүйлийн 82.1.2 дахь заалтын “санаатай гэмт хэрэг” гэснийг “гэмт хэрэг” гэж тус тус өөрчилсүгэй.