Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 21.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “биелүүлсэн,” гэсний дараа “битүүмжилсэн, барьцаалсан, хураан авсан хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулсан,” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 21.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Мөрдөн шалгах” гэснийг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах” гэж, 21.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “мөрдөн шалгах” гэснийг “шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон мөрдөн шалгах” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 67 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 67.1.5 дахь заалт нэмсүгэй:
“67.1.5.хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн
талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”
2 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн “Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацааг заана.” гэснийг “Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган, шийдвэр гүйцэтгэх арга, журмыг зааж, хүний орон байр, бусад газарт нэвтрэх, төлбөр төлөгчийн бие, орон байр, бусад газар, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгө битүүмжлэх, албадан барьцаалах, хураах, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахад шаардагдах бусад зөвшөөрөл олгоно.” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 187 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай
хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МоНГоЛ УЛСыН
ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ
МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ