Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(981)
— 1644 —

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

301.2.Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль

тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ.

302 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

302.1.Энэ хуулийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БоЛСоНД ТооЦоХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2002 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МоНГоЛ УЛСыН

ИХ ХУРЛыН ДЭД ДАРГА Ц.НЯМДоРЖ

2017 оны 06 дугаар Улаанбаатар сарын 09-ний өдөр хот

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ оРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 9 дэх хэсэг нэмсүгэй:

“9.Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн этгээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол ял шийтгүүлсэн гэмт хэрэгт нь хорих ял оногдуулахаар заасан эсэхээс үл хамааран эдлээгүй үлдсэн ялыг энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан журмын дагуу сольж хорих ял оногдуулна.”

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

МоНГоЛ УЛСыН ХУУЛЬ

Төрийн мэдээлэл · 2017 · № 24 (981)1644-р хуудас