Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(954)
— 2256 —

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 69

1.2.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн

засгийн суурь нөхцөлтэй нийцэн, уян хатан тогтох зарчмыг баримтална.

1.3.Эдийн засгийн гадаад орчинд гарч болзошгүй огцом өөрчлөлтийг

төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан бодлого, мөнгөний бодлогын арга хэрэгслүүдийг ашиглан зохицуулж, гадаад валютын улсын нөөцийг зохих түвшинд хүргэн нэмэгдүүлнэ.

2.Санхүүгийн салбарын тогтвортой байдлын хүрээнд:

2.1.Санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах, санхүүгийн

тогтвортой байдлыг хангах зорилгоор системийн тогтвортой байдлын үнэлгээг олон улсын санхүүгийн байгууллагатай хамтран гүйцэтгэж, макро зохистой бодлогыг хэрэгжүүлнэ.

2.2.Банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх болон эрсдэл даах

чадварыг хадгалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.

3.Санхүүгийн зах зээлийн дэд бүтэц, түүний институцийг

бэхжүүлэх хүрээнд:

3.1.Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах

үүднээс Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааг идэвхижүүлж, зөвлөлийн гишүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

3.2.Монголбанкны бие даасан, хараат бус байдал, валют, үндэсний

төлбөр тооцооны системийн зохицуулалтыг боловсронгуй болгоно.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 69 хот

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах

зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хэрэгжилтийн

явцад хууль, эрх зүйн орчныг сайжруулах, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, төсвийн зардлыг хэмнэх, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын менежментийг сайжруулах талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/-т даалгасугай:

1/Хууль, эрх зүйн орчныг нь сайжруулах чиглэлээр дараахь

асуудлыг судалж, саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх:

1.бэлэглэлийн гэрээг ашиглан татвар төлөхөөс

зайлсхийхээс урьдчилан сэргийлэх зорилгоор бэлэглэлийн гэрээний бүртгэл болон бүртгэлийн байгууллага, нотариатын байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах;

2.татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах боломж;

3.хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын

таатай орчныг бүрдүүлэх;

4.төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэгтэй

давхацсан үйл ажиллагаа эрхэлдэг Засгийн газрын тусгай сангуудыг татан буулгах;

5.төсвийн шатлал бүрд төсвийн орлого, зарлагыг бодитой

тооцох аргачлал бий болгох, төсвийн төслийг боловсруулахад баримтлах зарчмыг оновчтой тогтоох, хэлэлцэн батлах, төсвийн хэрэгжилт, гүйцэтгэлд тавих хяналтыг сайжруулах талаар бодлогын цогц арга хэмжээ авах;

6.орон нутгийн төсвийн суурь зарлагыг тооцох аргачлал,

орон нутгийн төсвөөс санхүүжүүлэх үйлчилгээний стандарт, тэдгээрийн орцын болон төсвийн нормативыг хянан үзэж, шинэчлэн батлах.

2/Төсвийн орлого нэмэгдүүлэх чиглэлээр:

1.коксжих нүүрсний экспортын үнийг дэлхийн зах зээлийн

үнийн түвшинтэй нийцүүлэх, нэгдсэн нэг үнээр экспортод гаргах бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

2.түүхий нефтийн экспортоос нөөц ашигласны төлбөрийг

тооцож авах, борлуулалтын орлогыг Монгол Улсад бүртгэлтэй арилжааны банкаар дамжуулан гүйцэтгэх хуулийн шаардлагыг бүтээгдэхүүн хуваах гэрээнд тусгах гэрээ хэлцлийг хийж, дүнг Улсын Их Хуралд танилцуулах.

3/Төсвийн зардал хэмнэх чиглэлээр:

1.төрийн албан хаагчдын тоог 2017 оны төсвийн жилд

нэмэгдүүлэхгүй байх;

2.Засгийн газрын тусгай сангуудын авлагыг барагдуулах,

тусгай сан тус бүрийн хөрөнгийн зарцуулалтын үр өгөөжийг тооцох, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Тариаланг дэмжих сангийн хөрөнгийн бодит өгөөж, ажлын байр нэмэгдүүлсэн байдал, үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний тоо хэмжээ, экспортод үзүүлсэн үр дүн, нөлөөллийн талаар судалгаа хийж, дүнг Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд танилцуулах;

Төрийн мэдээлэл · 2016 · № 45 (954)2256–2257-р хуудас