Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 700 —

Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн 3, 4 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчдын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/

1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 1,412,606.3

1.1.Аж ахуйн нэгж, байгууллагаас төлөх шимтгэл 514,316.3

1.2.Ажиллагсдаас төлөх шимтгэл 518,780.7

1.3.Төсөвт байгууллагаас төлөх шимтгэл 159,367.1

1.4.Нөхөн олговор авагчийн нийгмийн даатгалын шимтгэл 0.3

1.5.Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 52.0

1.6.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцах иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэл 58,680.5

1.7.Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 59,352.7

1.8.Эрүүл мэндийн даатгалын бусад даатгуулагчийн төлөх шимтгэл 27,326.8

1.9.Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 3,078.2

1.10.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 978.0

1.11.Бусад орлого 70,673.8 2 Сангийн сайд 587,257.2

2.1.Улсын төсвөөс олгох санхүүгийн дэмжлэг 587,257.2

Нийт орлого 1,999,863.5 4 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулах эрх олгосугай:

Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)700-р хуудас