Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 16
(973)
— 641 —

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

“33 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ

1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 2017 онд тус бүр 7.0 хувь, 2018 онд тус бүр 8.0 хувь, 2019 онд тус бүр 8.5 хувь, 2020 оноос эхлэн тус бүр 9.5 хувьтай байна.

2.Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан сайн дураар даатгуулагчийн тэтгэврийн даатгалд сард төлбөл зохих шимтгэлийн доод хэмжээ нь 2017 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10.0 хувиас, 2018 онд 11.0 хувиас, 2019 онд 11.5 хувиас, 2020 оноос эхлэн 12.5 хувиас багагүй байна.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН 2017 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараахь зүйл нэмсүгэй:

1/221 дүгээр зүйл:

“221 дүгээр зүйл.Олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрөөс 2017 онд сумын Орон нутгийн хөгжлийн санд олгох урамшууллыг 5 дугаар хавсралтаар баталсугай.”

2 дугаар зүйл.Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн дараахь зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйл:

“3 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2017 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллагын төвлөрүүлэх орлогын хэмжээг доор дурдсанаар баталсугай:

Төрийн мэдээлэл · 2017 · № 16 (973)641-р хуудас