Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2017 оны 04 дүгээр Улаанбаатар сарын 14-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.9 дэх хэсэг нэмсүгэй:
“19.9.Энэ хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээг 2017 онд 10.4 хувиас, 2018 онд 9.5 хувиас, 2019 онд 6.9 хувиас, 2020 онд 5.1 хувиас, 2021 онд 3.6 хувиас, 2022 онд 2.8 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2023 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байна.”
2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн “2020” гэснийг “2023” гэж, 19.6 дахь хэсгийн “, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас тус тус хэтрүүлэхгүй, 2020 оны төсвийн жилээс эхлэн нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг алдагдалгүй” гэснийг “хэтрүүлэхгүй” гэж тус тус өөрчилсүгэй.
Д/д Зарлагын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд
1.1.Тэтгэврийн даатгалын сан 1,404,356.2
1.2.Тэтгэмжийн даатгалын сан 109,210.2
1.3.Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах
өвчний даатгалын сан 31,495.4
1.4.Ажилгүйдлийн даатгалын сан 29,719.1
1.5.Эрүүл мэндийн даатгалын сан 297,436.6
1.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны төлбөр 117.6
1.7.Үйл ажиллагааны урсгал зардал 19,416.4
Нийт зарлага 1,891,751.5 ” МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД