Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 22
— 1058 —

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот ТӨСвИЙН ТОГТвОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.8 дахь хэсэг нэмсүгэй:

“19.8.Энэ хуулийн 19.6-д заасны дагуу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг тооцоход энэ хуулийн 6.2-т заасан салбарын хуулийн этгээдэд Засгийн газрын гадаад зээллэгийн эх үүсвэрийг дамжуулан зээлдүүлэх замаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг оруулж тооцохгүй.”

2 дугаар зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “уул уурхайн” гэсний өмнө “эрчим хүч, төмөр зам,” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 05 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН НЭГДСЭН ТӨСвИЙН 2016 ОНЫ ТӨСвИЙН ХҮРЭЭНИЙ МЭДЭГДЭЛ, 2017-2018 ОНЫ ТӨСвИЙН ТӨСӨӨЛЛИЙН ТУХАЙ 1 дүгээр зүйл.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн үзүүлэлтийг доор дурдсанаар баталсугай:

Эдийн засгийн үндсэн үзүүлэлт

Төсвийн хүрээний мэдэгдэл

Төсвийн төсөөлөл

2016 он 2017 он 2018 он

1 Дотоодын нийт бүтээгдэхүүний

бодит өсөлтийн хэмжээ /хувь/ 5.0 4.4 6.8

2 Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин /хувь/ 6.0 6.0 6.0

3

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээ /тэрбум төгрөг/ 6,642.0 6,956.3 7,316.4

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 24.6 22.9 21.5

4

Нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ /тэрбум төгрөг/ 7,722.8 7,869.2 7,998.3

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 28.6 25.9 23.5

5

Нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ /тэрбум төгрөг/ -114.6 146.4 129.2

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -0.4 0.5 0.4

6

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл /тэрбум төгрөг/ -1,080.8 -912.8 -681.9

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь -4.0 -3.0 -2.0

7

Нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ /тэрбум төгрөг/ 1,453.9 1,426.4 1,213.4

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 5.4 4.7 3.6

8

Засгийн газрын өрийн нийт хэмжээ, өнөөгийн үнэ цэнээр /тэрбум төгрөг/ 14,861.3 15,213.8 13,639.0

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 55.0 50.0 40.0

9

Нийгмийн халамжийн тухай хуульд заасны дагуу төсвөөс санхүүжүүлэх зардлын нийт хэмжээ /тэрбум төгрөг/

303.5 315.6 328.2

- Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь 1.1 1.0 1.0

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 22 1058–1059-р хуудас