Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(954)
— 2258 —

Санхүүгийн зохицуулах хорооны гишүүнийг томилох тухай № 72

3.гадаад зээллэгийн хөрөнгийг дотоодод дамжуулан

зээлдүүлсэн зээл тус бүрийг үнэлэх, мөн зориулалтын бусаар ашигласан, хугацаа хэтэрсэн зэрэг зөрчилтэй зээлүүдийг эргэн төлүүлж, үүссэн авлагыг барагдуулах;

4/Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой

компанийн менежментийг сайжруулах чиглэлээр:

1.улсын төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийн орлогыг

нэмэгдүүлэх;

2.2015 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаар

баталгаажсан 10.8 их наяд төгрөгийн өглөгийг бууруулах;

3.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой

компанийн зардлыг багасгах, тэдгээрт ажиллагсдын тоог бууруулан 2012 оны түвшинд хүргэх;

4.төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн

салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын төлөөлөл голлон ордог зарчимд шилжих;

5.төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, удирдлагын

цалин, урамшууллыг оновчтой тогтоох.

2.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо /Ч.Хүрэлбаатар/-нд, тогтоолын 1.3.2 дахь дэд заалтад хяналт тавьж ажиллахыг Төсвийн зарлагын хяналтын дэд хороо /З.Нарантуяа/-нд тус тус үүрэг болгосугай.

3.Энэ тогтоолыг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 12 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 72 хот

Санхүүгийн зохицуулах хорооны

гишүүнийг томилох тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай

хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсэг, Санхүүгийн зохицуулах

Төрийн мэдээлэл · 2016 · № 45 (954)2258-р хуудас