Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(954)
— 2254 —

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай № 68

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ДЭЛХИЙН ХУДАЛДААНЫ БАЙГУУЛЛАГА БАЙГУУЛАХ
ТУХАЙ МАРРАКЕШИЙН ХЭЛЭЛЦЭЭРТ НЭМЭЛТ,
ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ПРОТОКОЛД
НЭГДЭН ОРОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Дэлхийн худалдааны байгууллага байгуулах тухай

Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протоколд Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр нэгдэн орсугай.

2 дугаар зүйл.Энэ хуулийг Дэлхийн худалдааны байгууллага

байгуулах тухай Марракешийн хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 17-ны өдөр Дугаар 68 хот

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл

батлах тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх

хэсгийн 7 дахь заалт, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн

чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, банкны тогтолцооны

эрсдэл даах чадварыг сайжруулах цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/- нд үүрэг болгосугай.

3.Доор дурдсан арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын

Засгийн газар /Ж.Эрдэнэбат/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/-нд тус тус даалгасугай:

1/валютын дотоодын захын дэд бүтцийг хөгжүүлж, ил тод, үр

ашигтай байдлыг хангасан шинэ тогтолцоо бүрдүүлэх;

2/санхүүгийн салбарын эрсдэлийг бууруулах арга хэмжээний

хүрээнд активын удирдлагын мэргэшсэн институцийн эрх зүйн орчныг бүрдүүлэх;

3/санхүүгийн зах зээлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн,

шударга өрсөлдөөнийг дэмжих, ил тод байдлыг сайжруулах зорилгоор банкнаас бусад оролцогчийн үйл ажиллагаа, суурийг тэлж төрөлжүүлэх, шаардлагатай эрх зүйн орчныг шинэчлэх;

4/мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх

эрх зүйн зохицуулалтыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох;

5/эдийн засгийн идэвхжилийг дэмжих, банкны бүтээгдэхүүн,

үйлчилгээний өртгийг бууруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дотоодын банкны тогтолцоог хамгаалах, гадаадын банк, түүний салбар нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох;

6/орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий

болгон хөгжүүлэх, ипотекийн зээлийн хөтөлбөрийг макро эдийн засгийн төлөв байдалтай уялдуулан урт хугацаанд хэрэгжих боломжийг бүрдүүлэх.

4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Д.Тэрбишдагва/-нд үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 68 дугаар тогтоолын хавсралт

ТӨРӨӨС МӨНГӨНИЙ БОДЛОГЫН
ТАЛААР 2017 ОНД БАРИМТЛАХ
ҮНДСЭН ЧИГЛЭЛ

Мөнгөний бодлого нь улс орны хэмжээнд үүсээд байгаа эдийн

засгийн хүндрэлийг хохирол багатайгаар даван туулж, макро эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулан эдийн засгийн дунд, урт хугацааны тогтвортой өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэнэ.

1.Мөнгөний бодлогын зорилтын хүрээнд:

1.1.Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан

хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцийг 2017-2019 онд жилийн 8 хувиас дээшгүй түвшинд байлгана.

Төрийн мэдээлэл · 2016 · № 45 (954)2254–2255-р хуудас