Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай № 06
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 168 хот
Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнийг
томилох тухай
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн
1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 32.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Бийцээгийн Үнэнбатыг Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр
томилсугай.
2015 оны 10 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 06 хот
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн
холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх
маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 12.20 цаг
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд Монгол Улсын Их
Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцож, мэдээлэл гаргагч иргэн А.Базар оролцоогүй болно.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Хуульчийн эрх
зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалт Монгол