Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(773)
— 523 —

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот

АЖ АХУЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсэг:

“12.5.Энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрлийг холбогдох мэргэжлийн холбооны гишүүн хуулийн этгээдэд олгоно.”

2/15 дугаар зүйлийн 15.10.17 дахь заалт:

“15.10.17.бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх.”

3/18 дугаар зүйлийн 18.1.6 дахь заалт:

“18.1.6.энэ хуулийн 15.10.17-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд 10000000-20000000 хүртэл төгрөгөөр торгох.”

2 дугаар зүйл.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.10.13 дахь заалтын “, бөөний худалдаа” гэснийг хассугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2013 оны 02 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр хот ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 5 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 5.2.5 дахь заалт нэмсүгэй:

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

“5.2.5.газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг баталж мөрдүүлэх.”

2 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын “эзэмшилдээ” гэсний өмнө “бөөний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч нь” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтын “үйлдвэрлэсэн,” гэсний дараа “бүх төрлийн шатахууныг импортолсон, жижиглэнгийн болон” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн дараах хэсэг, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/5 дугаар зүйлийн 5.2.2 дахь заалт:

“5.2.2.газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүх төрлийн шатахууныг импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, уг зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох;”

2/9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг:

“9.1.Бүх төрлийн шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ.”

4 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч дор дурдсан үүрэг хүлээнэ:” гэснийг “Бүх төрлийн шатахууныг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр импортлох бөгөөд импортлогч дор дурдсан үүрэг хүлээнэ:” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “Газрын тосны бүтээгдэхүүний бөөний худалдаа эрхлэх хүсэлт гаргагч нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:” гэснийг “Энэ хуулийн 9.1-д заасны дагуу тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч нь энэ хуулийн 5.2.5-д заасан журам болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан бичиг баримтыг бүрдүүлнэ:” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 8 (773)523–524-р хуудас