Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
албан тушаалтныг Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөс гурван сая төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч торгож, үйл ажиллагааг нь зогсоох;
22.1.3.энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.2, 22.3, 22.4-т зааснаас
бусад зүйл, хэсэг, заалтыг зөрчсөн бол гэм буруутай этгээдийг зургаан зуун мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр хяналтын байгууллагын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч торгох.
22.2.Энэ хуулийн 4.4.3, 4.4.4-т заасныг зөрчсөн бол хүнийг хоёр зуун
мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөс хоёр сая төгрөгөөр сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга торгоно.
22.3.Энэ хуулийн 20.1.4, 20.1.6, 20.1.7-д заасныг зөрчсөн бол хүнийг
тавин мянган төгрөгөөс нэг зуун мянган төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр сая төгрөгөөс гурван сая төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгож, үйл ажиллагааг нь зогсооно.
22.4.Энэ хуулийн 20.1.8-д заасныг зөрчсөн бол хүнийг хорин мянган
төгрөгөөр цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан торгоно.
22.5.Энэ хуулийн 22.1.1, 22.1.2, 22.1.3, 22.2, 22.3, 22.4-т заасны
дагуу захиргааны шийтгэл оногдуулсан нь буруутай этгээдийг учруулсан хохирлоо нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд
2016 оны 02 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
ГАЗРЫН ТОСНЫ бҮТЭЭГдЭХҮҮНИЙ
ТУХАЙ ХУУЛЬд ӨӨРчЛӨЛТ
1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 2 дугаар
зүйлийн 2.1 дэх хэсгийн “Ариун цэврийн тухай хууль” гэснийг “Эрүүл ахуйн тухай хууль” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Эрүүл ахуйн тухай хууль хүчин төгөлдөр
болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН дАРГА З.ЭНХбОЛд