Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 47
(1245)
— 3310 —

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2022 оны 11 дүгээр Улаанбаатар

сарын 11-ний өдөр хот

ГАЗРЫН ТОСНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 6

дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн, 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалтын, 11 дүгээр зүйлийн 11.2.4 дэх заалтын “мэргэжлийн хяналтын” гэснийг “холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэж, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсгийн “мэргэжлийн хяналтын” гэснийг “газрын тосны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11

дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийн “, мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний

өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2022 · № 47 (1245)3310-р хуудас