Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай хууль,” гэснийг “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2017 оны 12 дугаар Улаанбаатар сарын 21-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Төмөр замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “тохирлын үнэлгээний” гэснийг “техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн” гэж, мөн зүйлийн 17.2 дахь хэсгийн “байгууллагын зөвшөөрснөөр” гэснийг “байгууллагад бүртгүүлснээр” гэж өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.