— 1400 —
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7
дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 7.8 дахь хэсэг нэмсүгэй:
“7.8.Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нэгдсэн төсвийн
тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ болон нийт зарлагын дээд хэмжээг нэгэн зэрэг бууруулах өөрчлөлт орсонтой холбогдуулан жилийн төсөв, төсвийн тодотголын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх, батлахад энэ хуулийн 7.5-д заасан хязгаарлалт хамаарахгүй.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний
өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
— 1401 —