Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1375)
— 1402 —

Засгийн газарт чиглэл өгөх тухай № 73

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 04-ний өдөр Дугаар 73 хот

Засгийн газарт чиглэл өгөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, 22 дугаар зүйлийн 22.3.6 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Малын генетик нөөцийн тухай хуулийн биелэлтийг хангуулах,

монгол малын генетик нөөцийг хамгаалах, ашиглалтын тогтвортой байдлыг хангах чиглэлээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:

1/малын генетик нөөцийн төлөв байдлыг үндэсний

хэмжээнд шинэчлэн тодорхойлох ажлыг зохион байгуулж, уг арга хэмжээний хэрэгжилтийн үр дүнг 2026 оны 4 дүгээр улиралд багтаан танилцуулах, цаашид хуульд заасан хугацаанд хэрэгжилтийг зохион байгуулах;

2/“Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”-д

заасны дагуу бүс нутгийн онцлогт тохирсон цөм сүргийг үржүүлэх ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, дэмжин хөгжүүлэх чиглэлээр зохион байгуулалтын цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

3/үржлийн адуу, түүний үр, хөврөлийг импортлох тоо

хэмжээг 2026-2036 он хүртэлх хугацаанд тэг /“0”/ хувьтай тэнцүү байхаар тогтоох;

4/адуун сүргийн тархац, үүлдэрлэг байдлыг бүс нутгаар

гаргах, үржлийн адуунд удам зүйн үнэлгээ хийх, бүртгэлжүүлэх, үндэсний хэмжээний мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, адуу судлал, төрөлжилт, ашиглалтыг нэгдсэн бодлогоор хөгжүүлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллагын хамтын ажиллагааны тогтолцоог бүрдүүлэх.

2.Энэ тогтоолын биелэлтийг 2027-2036 он хүртэл хугацаанд жил

бүрийн 4 дүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай.

3.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо /Б.Бейсен/-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 30, 1403-р хуудасны скан«Төрийн мэдээлэл» № 30, 1404-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 30 (1375)1402–1404-р хуудас