Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 30
(1375)
— 1398 —

Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 07 дугаар Улаанбаатар

сарын 09-ний өдөр хот

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлд доор

дурдсан агуулгатай 70.5 дахь хэсэг нэмсүгэй:

“70.5.Төсвийн захирагч тухайн жилийн батлагдсан төсвийг

зохистой удирдаагүйн улмаас авлага, өр төлбөр үүсгэсэн нь албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болно.”

2 дугаар зүйл.Төсвийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.19

дэх заалтын “тогтолцоог” гэсний дараа “Монгол Улсын Их Хурлаас баталсан дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд нийцүүлэн” гэж, 57 дугаар зүйлийн 57.2 дахь хэсгийн “төсвийг” гэсний дараа “дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын 2025 оны төсвийн тухай

хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 30, 1399-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 30 (1375)1398–1399-р хуудас