Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны
төсвийн тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйл:
“3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн
жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 2,464,319.6
1.1 Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл 1,140,709.0
1.2 Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 352,203.1
1.3 Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 921,575.9
1.4 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 49,831.5
Нийт орлого 2,464,319.6
”
2/5 дугаар зүйл: “5 дугаар зүйл.2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн
захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1 Эрүүл мэндийн сайд 2,242,447.3
1.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт 963,729.3
1.2 Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 1,093,641.5
1.3 Эмийн санд олгох 171,086.6
1.4 Үйл ажиллагааны урсгал зардал 13,989.9
Нийт зарлага 2,242,447.3
”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.