Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн
тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйл:
“3 дугаар зүйл.Нийгмийн даатгалын санд 2025 оны төсвийн
жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 6,908,073.9
1.1 Ажил олгогчийн төлөх шимтгэл 2,823,802.0
1.2 Ажиллагчдаас төлөх шимтгэл 2,277,507.1
1.3 Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл 14,543.1
1.4 Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 146.6
1.5 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 294,322.0
1.6 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа
иргэдийн төлөх шимтгэл 6,158.8
1.7 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах
өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл
2,353.8
1.8 Бусад орлого 36,740.6
1.9 Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн
хөнгөлөлтийн татаас 1,452,499.9
Нийт орлого 6,908,073.9
”
2/5 дугаар зүйл: “5 дугаар зүйл.2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн
захирагч доор дурдсан хэмжээтэй төсвийг зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн
/сая төгрөгөөр/
1
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 5,869,455.9
1.1 Тэтгэврийн даатгалын сан 5,360,537.4
1.2 Тэтгэмжийн даатгалын сан 280,490.8
1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 66,550.9
1.4 Ажилгүйдлийн даатгалын сан 161,876.8
Нийт зарлага 5,869,455.9
”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
