Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2025 оны 07 дугаар Улаанбаатар
сарын 09-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн
тухай хуулийн 3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“3 дугаар зүйл.Үндэсний баялгийн санд 2025 оны төсвийн
жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая
төгрөгөөр/
1
Монгол Улсын Ерөнхий сайд 507,114.8
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 507,114.8
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг
507,114.8
Үүнээс: Хуримтлалын санд 507,114.8
2
Сангийн сайд 1,394,066.4
Татварын ерөнхий газар 1,255,963.6
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын сан болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь
1,255,963.6
Үүнээс: Ирээдүйн өв санд 1,255,963.6
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого 138,102.8
Үүнээс: Ирээдүйн өв санд 138,102.8
Нийт орлого 1,901,181.2
”
2 дугаар зүйл.Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн
тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “1,849,712.5” гэснийг “1,394,066.4” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
