Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1353)
— 342 —

Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн

40 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 40.11 дэх хэсэг нэмсүгэй:

“40.11.Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө болон

хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөнд туссан техник, эдийн засгийн үндэслэл бүхий барилгажилтын төслийн үндсэн хөрөнгөөр бүртгэгдэх, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй импортоор оруулах барилгын материал, тоног төхөөрөмжийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөх хугацааг 4 жил хүртэл хугацаагаар сунгах, эсхүл уг татварыг 4 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх шийдвэрийг Хархорум хотын Зөвлөлийн саналыг үндэслэн Засгийн газар гаргаж болно.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хархорум хотын төлөвлөлт, бүтээн

байгуулалт, хөгжлийг дэмжих тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 8, 343-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 8 (1353)342–343-р хуудас