Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
2025 оны 01 дүгээр Улаанбаатар
сарын 24-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай
хуулийн нэрийн “ШИНЭ ЗУУНМОД ХОТЫН” гэснийг “ХҮННҮ ХОТЫН” гэж, 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн, 2 дугаар зүйлийн гарчгийн, 2.1 дэх хэсгийн, 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсгийн, 4 дүгээр зүйлийн гарчгийн, 4.1, 4.2 дахь хэсгийн, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн, 9 дүгээр зүйлийн 9.6 дахь хэсгийн, 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсгийн, 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийн, 13.2.2 дахь заалтын, 13.3 дахь хэсгийн, 13.4.1, 13.4.5 дахь заалтын, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийн, 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн, 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн, 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсгийн “Шинэ Зуунмод” гэснийг “Хүннү” гэж тус тус өөрчилсүгэй.
2 дугаар зүйл.Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай
хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 02 дугаар сарын 15-ны
өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.