Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 10.1.6 дахь заалт нэмсүгэй:
“10.1.6.инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дотоодын аж ахуйн нэгж.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 05 дугаар Улаанбаатар сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлд дор дурдсан агуулгатай 38.1.14 дэх заалт нэмсүгэй:
“38.1.14.инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодис.”
2 дугаар зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсгийн “38.1.6-д” гэснийг “38.1.6, 38.1.14-т” гэж өөрчилсүгэй. 3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр батлагдсан Инновацийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.