Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “60.3.Мэдүүлэгч гаалийн мэдүүлэгт өгсөн мэдээллийнхээ үнэн зөвийг нотлох зорилгоор дараахь бичиг баримтыг гаалийн байгууллагад өгнө:
60.3.1.гадаад худалдааны гэрээ, эсхүл үнийн нэхэмжлэх; 60.3.2.тээврийн бичиг баримт; 60.3.3.тарифын бус хязгаарлалтад хамаарах бараанд шаардагдах зөвшөөрөл, лиценз;
60.3.4.хууль тогтоомжид тусгайлан заасан бараанд мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон дүгнэлт.”
2 дугаар зүйл.Гаалийн тухай хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсгийн “бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэснийг “энэ хуулийн 60.3-т зааснаас өөр бичиг баримт мэдүүлэгчээс шаардах болон бусад хэлбэрээр бүрэн эрхээ хэтрүүлсэн” гэж өөрчилсүгэй.
2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“31.3.Импортлогч улсад татварын хөнгөлөлт эдлэх зорилгоор мэдүүлэгч нь барааны гарал үүслийн улсыг нотлох баримтыг гаалийн байгууллагад гаргаж өгч болно.”