Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1349)
— 181 —

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар № 21

МОНГОЛ УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН
НИЙТ ШҮҮГЧИЙН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2024 оны 06 дугаар Улаанбаатар

сарын 20-ны өдөр Дугаар 21 хот

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх

албан ёсны тайлбар

Нэг.Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх

хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх;” гэж тус тус заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.7 дугаар зүйлийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргав.

Хоёр.Тайлбарын хэрэгцээ, шаардлага

2.1.Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04

дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор баталсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг (§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар”1-ын Хоёрдугаар зүйлд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 16.4, 16.5, 16.6, 16.7 дугаар зүйлүүдэд заасан нотлох баримтын төрөл тус бүрийн нотолгооны ач холбогдол, онцлог, шалгаж үнэлэхэд баримтлах шаардлагыг тодорхойлж, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүн таслах ажиллагаанд нэг мөр хэрэглэх шаардлагатай болох нь холбогдох шүүхийн шийдвэрүүд, давж заалдах болон хяналтын журмаар гаргасан эсэргүүцэл, дүгнэлт, 2021 онд хэрэгжүүлсэн “Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан”2, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хийж гүйцэтгэсэн “Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа”3 зэргээр тогтоогдсон талаар дүгнэжээ.

1 https://supremecourt.mn/и les/20238/0_1695113132.pdf 2 Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааны ТА-9692 төсөл, “Монгол Улс дахь авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь: Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээний тайлан”, 2021, 45 дугаар тал 3 Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн хүрээлэн, “Авлигын гэмт хэргийн нотолбол зохих байдалд хийсэн харьцуулсан судалгаа”, 2022, 6 дугаар тал

Төрийн мэдээлэл · 2025 · № 4 (1349)181-р хуудас