Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 4
(1349)
— 179 —

Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөн тухай № 02

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2025 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 10-ны өдөр Дугаар 02 хот

Хөрөнгө оруулалтын гэрээний

төслийг зөвшилцсөн тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх

хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан

“Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч Бүгд Найрамдах Франц Улсад бүртгэлтэй “Орано Майнинг” энгийн хувьцаат компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхөөр ирүүлснийг Улсын Их Хурлын чуулганы 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцсөнд тооцсугай.

2.Энэ тогтоолыг 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн

дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
«Төрийн мэдээлэл» № 4, 180-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2025 · № 4 (1349)179–180-р хуудас