Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 48
(1344)
— 4541 —

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 54

2024 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 12-ны өдөр Дугаар 54 хот

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах

зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1

дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай

холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:

1/бүх шатны төсвийн ерөнхийлөн захирагчдын төсвийн

сахилга бат, хариуцлагыг дээшлүүлэхэд тавих хяналтыг сайжруулж, төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шийдвэрлэх;

2/Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн биелэлтэд

үнэлгээ хийж, тусгай сан тус бүрийн зориулалт, төсөвлөлт, зарцуулалтад гүйцэтгэлийн аудит хийлгэж аудитын тайланг, уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэх;

3/гадаад зээлийн хөрөнгөөр хэрэгжих төслүүдийн үр

ашгийн эрэмбийг гаргаж, удаашралтай байгаа төслүүдийг цаашид хэрхэн шийдвэрлэх талаар санал боловсруулан 2025 оны хоёрдугаар улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

4/шинээр авах гадаад зээлийн санхүүжилтийг эдийн

засгийн өсөлтийг дэмжих, бүсчилсэн хөгжлийн бодлого, томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтад чиглүүлж, цаашид хувийн хэвшил хийх боломжтой төслүүдийг гадаад зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх;

5/төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдүүдэд

үүссэн өр, авлага, зээлийн асуудалд дүн шинжилгээ хийж, тайланг 2025 оны нэгдүгээр улиралд багтаан Монгол Улсын Их Хуралд танилцуулах;

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
Төрийн мэдээлэл · 2024 · № 48 (1344)4541-р хуудас