Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(767)
— 151 —

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалт, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэг, мөн зүйлийн 23.3.1 дэх заалтын “түүхий эд” гэсний өмнө “хүнснийхээс бусад” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.9 дэх заалтын “экспортлох эрх бүхий үйлдвэр” гэсний өмнө “шаардлагатай бол” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“6.2.Хорио цээрийн улсын хяналт, шалгалтыг Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хорио цээрийн хяналтын асуудал эрхэлсэн төрийн эрх бүхий байгууллага /цаашид “хяналтын байгууллага” гэх/, хилийн боомт, гүний гааль бүхий газарт хүнсний аюулгүй байдалд хяналт тавих эрх бүхий улсын байцаагч тус тус хэрэгжүүлнэ.”

3 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2 дахь заалтын “шошго жинхэнэ эсэхийг” гэснийг “шошго нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “мал эмнэлэг, ургамлын” гэснийг хассугай.

5 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2013 · № 2 (767)151-р хуудас