Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(1050)
— 1682 —

Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

АМЬТАН, УРГАМАЛ, ТЭДГЭЭРИЙН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ ҮЕИЙН ХОРИО ЦЭЭРИЙН ХЯНАЛТ, ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтын “улсын мэргэжлийн” гэсний өмнө “мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санал,” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын “Засгийн газарт оруулах” гэсний өмнө “мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран” гэж тус тус нэмсүгэй.

2 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“26.4.Эрсдэлийн задлан шинжилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын төлөөллийг оролцуулан улсын мэргэжлийн хяналтын байгууллагаас томилогдсон мэргэжлийн баг гүйцэтгэнэ.”

3 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах” гэснийг “Малын генетик нөөцийн тухай15, Мал, амьтны эрүүл мэндийн тухай26” гэж, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл” гэж, 5 дугаар зүйлийн 5.1.5 дахь заалтын “хөврөл үр” гэснийг “хөврөл, малын бусад үржүүлгийн бүтээгдэхүүн” гэж, 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтын “Малын эрүүл мэндийн олон улсын байгууллагаас тогтоосон “А” жагсаалтын өвчин /цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх/” гэснийг “мал, амьтны гоц халдварт өвчин /цаашид “амьтны гоц халдварт өвчин” гэх/” гэж тус тус өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД

5Малын генетик нөөцийн тухай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 3 дугаарт нийтлэгдсэн. 6Мал, амьтны эрүүл мэндийн тухай “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 2 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2018 · № 45 (1050)1682-р хуудас