Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 45
(1050)
— 1681 —

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

1781.3.5.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;

1781.3.6.шийдвэр, магадлал, тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд буцаах.

1781.4.Энэ хуулийн 1781.3-т заасан тогтоол танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

1781.5.Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдааны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байна.”

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2018 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 27.2.7 дахь заалт нэмсүгэй:

“27.2.7.төлбөр гаргуулж болох хөрөнгө, орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний хөрөнгө, орлогыг албадан гаргуулах боломжгүй бол төлбөр төлөгчийг хөрөнгөтэй болох хүртэл.”

2 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 27.6 дахь хэсгийн “27.1.1, 27.1.5-д” гэснийг “27.1.1-д” гэж, 73 дугаар зүйлийн 73.3 дахь хэсгийн “Энэ хуулийн 73.5-д зааснаас бусад тохиолдолд дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэхдээ түүний үнийг 50 хувиар бууруулж тооцон олгоно.” гэснийг “Дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх хөрөнгийг энэ хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу тогтоосон үнээр төлбөр авагчид санал болгоно.” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2018 · № 45 (1050)1681-р хуудас