Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт:
“3.1.11.“импортын мэдэгдэл” гэж гадаад улсаас
импортлох мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд эрсдэлийн үнэлгээ хийсний үндсэн дээр Монгол Улсад оруулахыг зөвшөөрч олгох баримт бичгийг.”
2/5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэг:
“5.4.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага хорио цээрийн хяналт, шалгалтын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
5.4.1.амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүнийг Монгол
Улсад импортлохын өмнө эрсдэлийн үнэлгээ хийж, импортын мэдэгдэл олгох;
5.4.2.хуульд өөрөөр заагаагүй бол гадаад орны мал
эмнэлэг, ургамлын хорио цээрийн хяналтын байгууллагатай амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл мэнд, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах;
5.4.3.шаардлагатай бол экспортлох эрх бүхий үйлдвэр,
аж ахуйн нэгжид мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн үзлэг, хянан магадалгаа хийх;
5.4.4.энэ хуулийн 5.4.3-т заасан үзлэг, хянан магадалгаа
хийх журмыг батлах.”
3/10 дугаар зүйлийн 10.1.3 дахь заалт:
“10.1.3.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9.7-д
заасан дүгнэлтийг гаргуулсан байх.”
4/11 дүгээр зүйлийн 11.1.4 дэх заалт:
“11.1.4.гадаадад гаргах малын үржүүлгийн бүтээгдэхүүний
ижил хувийг генийн санд байршуулсан тухай тодорхойлолтыг Малын генетик нөөцийн тухай хуулийн 15.1-д заасан байгууллагаас авсан байх.”
5/26 дугаар зүйлийн 26.3.4 дэх заалт:
“26.3.4.импортын мал нь монгол мал, тэдгээрээс
гаралтай үүлдрийн малын удмын сан, генетик тогтолцоонд эрсдэл үүсгэж болзошгүй бол.”
2 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтын “мал эмнэлгийн” гэсний өмнө “олон улсын” гэж, “амьтан” гэсний өмнө “мал,” гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “эрүүл мэндийг хамгаалах” гэсний өмнөх, 26.2.1 дэх заалтын “ургамлын” гэсний дараа “удмын сан,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн дараах хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэг:
“1.1.Энэ хуулийн зорилт нь олон улсын худалдааны чөлөөт
байдлыг дэмжих, нийтийн эрүүл мэндийг хамгаалах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөл, шаардлагыг хангуулах, аюулгүй байдлыг баталгаажуулж холбогдох гэрчилгээ олгох, хяналт, шалгалт хийх, улсын хилээр нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.”
2/7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт:
“7.1.7.гадаад орны мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн
байгууллагатай хяналт, шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах,
улсын хилээр нэвтрүүлсэн амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг тогтоосон хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлэх;”
3/25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг:
“25.2.Хорио цээрийн хяналт, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний
дүн, энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан эсэхийг харгалзан ургамлын хорио цээрийн гэрчилгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тус тус олгоно.”
4/26 дугаар зүйлийн 26.4, 26.5 дахь хэсэг:
“26.4.Эрсдэлийн үнэлгээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн
төрийн захиргааны төв байгууллагаас томилогдсон эрх бүхий албан тушаалтан гүйцэтгэнэ.
26.5.Энэ хуулийн 26.4-т заасан эрсдэлийн үнэлгээ хийх журмыг
хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.”
5/27 дугаар зүйлийн 27.1, 27.2 дахь хэсэг:
“27.1.Эрсдэлийн үнэлгээг энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий
албан тушаалтан олон улсын стандарт, удирдамж, зөвлөмжид нийцүүлэн хэрэгжүүлнэ.
27.2.Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны
төв байгууллага энэ хуулийн 26.4-т заасан эрх бүхий албан тушаалтны дүгнэлтийг үндэслэн зөвшөөрөгдөх эрсдэлтэй амьтан, ургамал, түүхий эд, бүтээгдэхүүний импортыг хүлээн зөвшөөрч импортын мэдэгдэл олгоно.”
4 дүгээр зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1, 8.1.6, 8.1.8 дахь заалтын, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4 дэх хэсгийн “экспортын” гэснийг “олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн” гэж, 25 дугаар зүйлийн гарчгийн “Импорт, экспортын гэрчилгээ” гэснийг “Импортын, олон улсын мал эмнэлгийн, ургамлын хорио цээрийн гэрчилгээ” гэж, 8 дугаар зүйлийн 8.1.9 дэх заалтын “хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий” гэснийг “дээд шатны” гэж, 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтын, 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэг, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.1.1 дэх
заалтын “гаалийн” гэснийг “хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж, 23.3 дахь хэсгийн “Гаалийн” гэснийг “Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв” гэж, 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсгийн, 29 дүгээр зүйлийн 29.1.3 дахь заалтын “экспорт” гэснийг “олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ, ургамлын хорио цээрийн гэрчилгээ” гэж, 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсгийн, мөн зүйлийн 23.3.1 дэх заалтын “хүнснийхээс бусад” гэснийг “тэдгээрийн гаралтай” гэж, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсгийн “задлан шинжилгээ” гэснийг “үнэлгээ” гэж, мөн зүйлийн 26.2 дахь хэсгийн “задлан шинжилгээгээр” гэснийг “үнэлгээгээр” гэж, мөн хэсгийн “аюулыг” гэснийг “эрсдэлийг” гэж, мөн зүйлийн 26.3 дахь хэсгийн “задлан шинжилгээг” гэснийг “үнэлгээг” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дахь заалтын “/цаашид “улсын байцаагч” гэх/ энэ хуулийн 3.1.1, 3.1.2 дахь хэсэгт дурдсан баримт бичгийг /цаашид “экспортын гэрчилгээ” гэх/ хураан авч, оронд нь” гэснийг, 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалтын “экспорт,” гэснийг, Зургадугаар бүлэг, 26 дугаар зүйлийн гарчгийн “задлан шинжилгээ,” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйл.Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6, 3.1.8, 3.1.9, 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.1.9 дэх заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Moehgo& Folo_ oa HeolI
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ
ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠓᠂᠑᠂᠑᠑᠂«ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ» ᢉᠡᠵᠦ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠡᠴᠠ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ
ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢉᠰᠡᠨ ᠦ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠳᠡᢉᠡᠷ ᠡ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ
ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋᠃»
᠒/᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠕᠂᠔᠂ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠡᠷ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠕᠂᠔᠂᠑᠂ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ
ᢈᠢᠵᠦ᠂ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠣᠯᠭᠣᠬᠣ;
᠕᠂᠔᠂᠒᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠥᢉᠡᠷ ᠡ ᠪᠡᠷ ᠵᠢᠭᠠᠭ ᠠ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠣᠷᠤᠨ ᠤ᠋ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠕᠂᠔᠂᠓᠂ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭᠠᠲᠠᠢ ᠪᠦᠯ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ᠂ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠳ᠋ᠦ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ;
᠕᠂᠔᠂᠔᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕᠂᠔᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ᠂ ᢈᠢᠨᠠᠨ ᠮᠠᠭᠠᠳᠯᠠᠭ ᠠ ᢈᠢᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᠪᠡᠲᠤᠯᠠᠬᠤ᠃»
᠓/᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠐᠂᠑᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠗᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠭᠠᠷᠭᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠡᠶᠢᠬᠤ᠃»
᠔/᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠑᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠑᠑᠂᠑᠂᠔᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠢᠵᠢᠯ ᠬᠤᠪᠢ ᠶ᠋ᠢ ᢉᠧᠨ ᠦ᠋ ᠰᠠᠩ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠶᠢᠷᠢᠰᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠑ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠡᠶᠢᠬᠤ᠃»
᠕/᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠓᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠒᠖᠂᠓᠂᠔᠂ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠨᠢ ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠡᠴᠡ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠤᠳᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ
ᠲᠣᠭᠲᠠᠯᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠡᢉᠦᠰᢈᠡᠵᠦ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠦᠯ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «ᠣᠯᠠᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ «ᠠᠮᠢᠲᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ «ᠮᠠᠯ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋
ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ᠂ ᠒᠖᠂᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠤᠳᠤᠮ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠩ᠂» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠣᠷᠢᠯᠲᠠ ᠨᠢ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ᠂ ᠨᠡᠶᠢᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂
ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂
ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠠᠶᠤᠯ ᠤᠢᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠵᠤ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠣᠯᠭᠤᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂
ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠣᠷᠤᠰᠢᠨ ᠠ᠃»
᠒/᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠗᠂᠑᠂᠗᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠣᠷᠤᠨ ᠤ᠋ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋
ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠰᠡᠨ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᢈᠥᠷᢈᠡᢉᠦᠯᢈᠦ;»
᠓/᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠕᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠕᠂᠒᠂ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ᠂ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠳ᠋ᠦᠩ᠂ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠷᠠᠭᠠᠯᠵᠠᠨ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ
ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃»
᠔/᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠔᠂ ᠒᠖᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠖᠂᠔᠂ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ
ᠲᠣᠮᠢᠯᠠᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠨ ᠡ᠃
᠒᠖᠂᠕᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠵᠢᠷᠤᠮ ᠢ᠋ ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ
ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠰᠢᢉᠦᠨ ᠪᠡᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠕/᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠑᠂ ᠒᠗᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠒᠗᠂᠑᠂ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂
ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ᠂ ᠵᠥᠪᠯᠡᠮᠵᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠒᠗᠂᠒᠂ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠖᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠤ᠋ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᢉᠳᠡᢈᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋
ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠢ᠋ ᢈᠥᠯᠢᠶᠡᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠵᠦ ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠮᠡᠳᠡᢉᠳᠡᠯ ᠣᠯᠭᠣᠨ ᠡ᠃»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠑᠂ ᠘᠂᠑᠂᠖᠂ ᠘᠂᠑᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠒᠕᠂᠑᠂ ᠒᠕᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠵᠦ᠂
᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ «ᠢᠮᠫᠣᠷᠲ᠂ ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠢᠮᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠑᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ
ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠳᠡᢉᠡᠳᠦ ᠱᠠᠲᠤᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠑᠂ ᠒᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠕᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
«ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
«ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᢈᠥᠨᠡᠰᠦ᠂ ᢈᠥᠳᠡᢉᠡ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠒᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠒᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠙᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂
ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
«ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᢈᠢ ᠡᠴᠡ ᠪᠦᠰᠤᠳ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠠᠳᠠᠯᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠠᠳᠠᠯᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠪᠡᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠪᠡᠷ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠠᠶᠤᠯ ᠢ᠋» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
« ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠵᠠᠳᠠᠯᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «/ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ «ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ»
ᢉᠡᢈᠦ/ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠑᠂ ᠓᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠲᠦ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ / ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ «ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ ᠤ᠋ᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ» ᢉᠡᢈᠦ/ ᠬᠤᠷᠢᠶᠠᠨ ᠠᠪᠴᠤ᠂
ᠣᠷᠤᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠑᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠡᠻᠰᠫᠣᠷᠲ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠵᠢᠷᠭᠤᠳᠤᠭᠠᠷ ᠪᠦᠯᠦᢉ᠂ ᠒᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠴᠠᠭ ᠤ᠋ᠨ
«ᠵᠠᠳᠠᠯᠤᠨ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠠᠢ᠃
᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑᠂᠖᠂ ᠓᠂᠑᠂᠘᠂ ᠓᠂᠑᠂᠙᠂ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑᠂᠓᠂ ᠗᠂᠑᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ
ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠣᠭᠠᠴᠠᠰᠤᠭᠠᠢ᠃
᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ
ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ