Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуульд доор
дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/4 дүгээр зүйлийн 4.1.17-4.1.21 дэх заалт:
“4.1.17.“олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ” гэж
Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 3.1.1-д заасныг;
4.1.18.“хамгаалалттай аж ахуй” гэж олон улсын
худалдааны чөлөөт байдлыг дэмжих болон улс, бүс, нутагт тархсан өвчнөөс хамгаалах, тэмцэх зорилгоор тандалт, хяналт, эрсдэлийн удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ, биохамгааллын нийтлэг зааврыг хэрэгжүүлэхээр бусад мал, амьтнаас тусгаарлан маллаж байгаа эрүүл мал, амьтан бүхий байгууламжийг;
4.1.19.“яаралтай дархлаажуулалт” гэж өвчин дэгдэх,
эсхүл гаднаас нэвтрэх эрсдэл нэмэгдэх, эсхүл дахин сэргэх үеийн яаралтай хариу арга хэмжээнд хэрэглэх вакцинжуулалтыг;
4.1.20.“биохамгаалал” гэж мал, амьтны сүрэгт, эсхүл
сүргээс гадагш болон сүргийн дотор өвчин, халдвар нэвтрэн орох, өвчний голомт үүсэх, тархан дэлгэрэх эрсдэлийг бууруулахад чиглэгдсэн удирдлага, зохион байгуулалт, хэрэгжүүлэх арга хэмжээний цогц шийдлийг;
4.1.21.“тандалт” гэж мал, амьтны эрүүл мэндтэй
холбоотой тоон мэдээлэл, баримтыг төлөвлөгөөний дагуу цуглуулан нэгтгэж дүн шинжилгээ хийх, үр дүнг тухай бүрд мэдээлэх, шаардлагатай арга хэмжээг авах нөхцөл, боломжийг бүрдүүлэх цогц үйл ажиллагааг.”
2/14 дүгээр зүйлийн 14.9-14.11 дэх хэсэг:
“14.9.Энэ хуулийн 11.1.1-д заасан халдварт өвчнөөс урьдчилан
сэргийлэх зорилгоор хамгаалалттай аж ахуйд мөрдөх биохамгааллын нийтлэг зааврыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга өвчин тус бүрээр баталж, хэрэгжилтэд хяналт тавина.
14.10.Хамгаалалттай аж ахуй энэ хуулийн 14.9-д заасан нийтлэг
зааварт нийцүүлэн өөрийн үйл ажиллагаанд мөрдөх биохамгааллын зааврыг баталж мөрдүүлнэ.
14.11.Энэ хуулийн 14.2, 14.9, 14.10-т заасан журам, биохамгааллын
зааврын хэрэгжилтэд үнэлгээ хийх үйл ажиллагааг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцан хэрэгжүүлнэ.”
3/15 дугаар зүйлийн 15.5.3 дахь заалт:
“15.5.3.Гамшгаас хамгаалах тухай хуулийн 32.1.2-т
заасны дагуу байгуулсан мэргэжлийн ангийг удирдлага, арга зүйгээр хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, тайлагнах.”
4/34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэг:
“34.5.Орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх мал эмнэлгийн
үйлчилгээний зардлын нормативыг аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.”
2 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 3
дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн “нутаг,” гэсний дараа “хамгаалалттай аж ахуй,” гэж, 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн “тээвэрлэхдээ” гэсний дараа “мал, амьтны тавлаг байдлыг хангаж,” гэж, мөн зүйлийн 7.4.2 дахь заалтын “улсын байцаагчаас” гэсний өмнөх, 9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсгийн “улсын байцаагч,” гэсний өмнөх, 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг, 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтын “мал эмнэлгийн” гэсний дараа “хяналтын” гэж, 7 дугаар зүйлийн 7.15 дахь хэсгийн “Нийслэлийн” гэсний өмнө “Аймаг,” гэж, мөн зүйлийн 7.16 дахь хэсгийн “зардлыг” гэсний дараа “аймаг,” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн дараах
зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/15 дугаар зүйлийн 15.13 дахь хэсэг:
“15.13.Энэ хуулийн 28.2-т зааснаас бусад албан тушаалтан
мал, амьтны гоц халдварт өвчний талаарх баталгаажаагүй мэдээллийг тараахыг хориглоно.”
2/31 дүгээр зүйл:
“31 дүгээр зүйл.Мал эмнэлгийн хяналт
31.1.Мал эмнэлгийн хяналтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал
эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, гаалийн байгууллага, аймаг, нийслэлийн мал эмнэлгийн газар, сум, дүүргийн мал эмнэлгийн тасаг, мал эмнэлгийн хяналтын цэгийн эрх бүхий мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч хэрэгжүүлнэ.
31.2.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага нь мал эмнэлгийн хяналтыг хэрэгжүүлэх бүтэцтэй байх бөгөөд улсын ахлах байцаагч, байцаагчтай байна.
31.3.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч малын эмч
мэргэжилтэй, бакалавр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байна.
31.4.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн
захиргааны төв байгууллага мал эмнэлгийн хяналтын чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.4.1.Засгийн газрын эрх олгосноор гадаад улс, олон
улсын байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн талаар хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах;
31.4.2.салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, үр дүнд
дүн шинжилгээ хийх, боловсронгуй болгох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын бодлогыг тодорхойлох, төлөвлөх, хэрэгжилтийг хангуулах.
31.5.Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн
захиргааны байгууллага мал эмнэлгийн хяналтын чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
31.5.1.өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар гадаад
улсын ижил төрлийн байгууллага, олон улсын байгууллагатай мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөлийг тохиролцох, хяналт шалгалтын ажлыг уялдуулан хамтран ажиллах;
31.5.2.Монгол Улсад импортлох мал, амьтан, тэдгээрийн
гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд тавигдах мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлагыг батлах;
31.5.3.олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгох; 31.5.4.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль болон
бусад хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын
шийдвэр, мал эмнэлгийн үйлчилгээ, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага, стандарт, техникийн зохицуулалт, технологийн хэрэгжилтийг хангуулах;
31.5.5.импортлох мал, амьтан, тэдгээрийн гаралтай
түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл, тэжээлийн нэмэлтэд эрсдэлийн үнэлгээ хийх;
31.5.6.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
31.6.Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт
шалгалтын тухай хуулийн 10.9, 10.12-т заасан нийтлэг эрх, үүргээс гадна дараах эрх, үүрэгтэй байна:
31.6.1.мал, амьтан, тэдгээрийн хашаа, байр, ус, бэлчээр,
өвс, тэжээлд болон мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд хяналт тавих;
31.6.2.мал, амьтны халдварт өвчин тараах, хүний амь
нас, эрүүл мэндэд хохирол учруулах эрсдэлтэй мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхийг хориглох, шаардлагатай тохиолдолд устгах;
31.6.3.мал эмнэлэг, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага
хангахгүй байранд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, эм, биобэлдмэл хадгалах, худалдах, мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах, хадгалахыг таслан зогсоох талаар хугацаатай үүрэг даалгавар өгөх, хэрэгжилтэд хяналт тавих;
31.6.4.мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх, мал, амьтны эм,
эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт, мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, үйлдвэрлэх, хадгалах, худалдах үйл ажиллагаанд хяналт тавьж, дүгнэлт гаргах;
31.6.5.мал, амьтны эм, биобэлдмэл, өвчин үүсгэгч болон
бүтээгдэхүүний омог, эмийн түүхий эдийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх, эмийн жор бичих, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, эсхүл олон улсын хэрэглээнээс хасагдсан тэжээлийн нэмэлтийг зах зээлээс эгүүлэн татах явцад хяналт тавих, дүгнэлт гаргах;
31.6.6.Мал, амьтны эрүүл мэндийн бүртгэл, мэдээллийн
сангийн хөтлөлтөд хяналт тавих;
31.6.7.мал, амьтны шилжилт хөдөлгөөнийг зохицуулах,
тээвэр, тууврын замд саатуулж, хорио цээрийн хяналтад авах;
31.6.8.мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх,
импортлох тусгай зөвшөөрөл, мал, амьтны эм, эмнэлгийн хэрэгсэл, тэжээлийн нэмэлт импортлох энгийн зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
31.6.9.малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийг
түдгэлзүүлэх, хүчингүй болгох үндэслэл, дүгнэлтээ эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх;
31.6.10.мал эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөх
стандарт, техникийн зохицуулалт, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд хяналт тавих;
31.6.11.мал эмнэлгийн үйлчилгээний төлөвлөлт,
гүйцэтгэлд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийх. 31.7.Мал эмнэлгийн хяналттай холбоотой энэ хуулиар
зохицуулснаас бусад харилцааг Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар зохицуулна.
31.8.Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээ олгоход дараах баримт
бичгийг бүрдүүлнэ:
31.8.1.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүнийг тээвэрлэх тээврийн хэрэгслийн төрөл, замын чиглэл, нэвтрүүлэх хилийн боомтын нэр, хугацаа, боловсруулах үйлдвэрийн дугаар, нэр, хаяг, байршил, түүхий эд, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ, боловсруулалтын байдал /хагас боловсруулсан, түүхий, хөлдөөсөн, хөргөсөн, шинэ гэх мэт/, савлалт, шошго, аюулгүй байдлын талаарх мэдээлэл агуулсан хүсэлт;
31.8.2.мал, амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эд,
бүтээгдэхүүний мал эмнэлгийн лабораторийн дүгнэлт;
31.8.3.худалдах, худалдан авах гэрээ, бэлэглэлийн гэрээ
болон түүнтэй адилтгах баримт бичиг.”
3/34 дүгээр зүйлийн 34.2.4 дэх заалт:
“34.2.4.харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны
эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал.”
4/34 дүгээр зүйлийн 34.3.3 дахь заалт:
“34.3.3.харьяалах нутаг дэвсгэрийн мал, амьтны
эрүүл мэндийг хамгаалах, төрийн өмчийн мал эмнэлгийн лабораторийн оношилгоо, хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хөтөлбөр, төсөл, төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний зардал.”
4 дүгээр зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4
дүгээр зүйлийн 4.1.5 дахь заалтын, 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсгийн “нутгийн” гэснийг “нутаг, хамгаалалттай аж ахуйн” гэж, 7 дугаар зүйлийн 7.6.3 дахь заалтын, 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсгийн “нутагт” гэснийг “нутаг, хамгаалалттай аж ахуйд” гэж, 7 дугаар зүйлийн 7.7.2, 7.7.4, 7.7.5, 7.7.7 дахь заалтын, 27 дугаар зүйлийн 27.7, 27.9 дэх хэсгийн “хяналтын цэгийн” гэснийг “мал эмнэлгийн хяналтын” гэж, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3 дахь хэсгийн “нутгаар” гэснийг “нутаг, хамгаалалттай аж ахуйгаар” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийг урамшуулах” гэснийг “хамгаалалттай аж ахуйг баталгаажуулах, хяналт тавих” гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн “жил бүрийн 01 дүгээр сард багтаан” гэснийг “жил бүр” гэж, 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсгийн “түүхий мах, өндөг, сүүний” гэснийг “мал, амьтны гаралтай хүнсний болон хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүйн” гэж, 32 дугаар зүйлийн 32.1.4 дэх заалтын “дайчилгааг зохион байгуулсан байгууллагаас” гэснийг “мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага” гэж, 33 дугаар зүйлийн 33.1.2.4 дэх дэд заалтын, 34 дүгээр зүйлийн 34.2.2.2 дахь дэд заалтын “малын” гэснийг “мал, тэжээвэр амьтны” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 7
дугаар зүйлийн 7.6 дахь хэсгийн “цэгийн” гэснийг, мөн хэсгийн “/цаашид “хяналтын цэгийн улсын байцаагч” гэх/” гэснийг, 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсгийн, 35 дугаар зүйлийн 35.1.2, 35.1.3 дахь заалтын “, эрүүлжүүлэх” гэснийг, 30 дугаар зүйлийн 30.23 дахь хэсгийн “нэгдсэн” гэснийг, 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсгийн “болон орон нутгийн” гэснийг тус тус хассугай.
Moehgo& Folo_ oa HeolI
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ
ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠑᠗᠆᠔᠂᠑᠂᠒᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
« ᠔᠂᠑᠂᠑᠗᠂« ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ » ᢉᠡᠵᠦ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠤᠷᠭᠤᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂
ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠢᠯᠢ ᠪᠡᠷ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠑᠘᠂« ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ » ᢉᠡᠵᠦ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᠯᠦᢉᠡᠲᠦ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠳᠡᠮᠵᠢᢈᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠤᠯᠤᠰ᠂
ᠪᠦᠰᠡ᠂ ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ ᠲᠠᠷᠬᠠᠭᠰᠠᠨ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᠮᠡᠴᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ᠂ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠪᠢᠣᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠡᠷ ᠪᠦᠰᠤᠳ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠡᠴᠠ ᠲᠤᠰᠠᠭᠠᠷᠯᠠᠨ ᠮᠠᠯᠯᠠᠵᠤ ᠪᠡᠶᠢᠭ ᠠ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ
ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠑᠙᠂« ᠶᠠᠭᠠᠷᠠᠯᠲᠠᠢ ᠳᠠᠷᠬᠠᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ » ᢉᠡᠵᠦ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠳᠡᢉᠳᠡᢈᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠡᠴᠠ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢈᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠨᠡᠮᠡᢉᠳᠡᢈᠦ᠂
ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠳᠠᢈᠢᠨ ᠰᠡᠷᢉᠦᢈᠦ ᠦᠶ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠶᠠᠭᠠᠷᠠᠯᠲᠠᠢ ᠬᠠᠷᠢᠭᠤ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠳ᠋ᠦ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ ᠧ ᠠᠻᠴᠢᠨᠵᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ;
᠔᠂᠑᠂᠒᠐᠂« ᠪᠢᠣᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ » ᢉᠡᠵᠦ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠰᠦᠷᠦᢉ ᠲᠦ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠰᠦᠷᠦᢉ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠭᠰᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠦᠷᠦᢉ ᠦ᠋ᠨ ᠳᠣᠲᠤᠷ ᠠ
ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ᠂ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᠨ ᠣᠷᠤᠬᠤ᠂ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠭᠣᠯᠤᠮᠲᠠ ᠡᢉᠦᠰᢈᠦ᠂ ᠲᠠᠷᠬᠠᠨ ᠳᠡᠯᢉᠡᠷᠡᢈᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠢ᠋ ᠪᠡᠭᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠳ᠋ᠤ ᠴᠢᢉᠯᠡᢉᠳᠡᢉᠰᠡᠨ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂
ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠴᠣᠭᠴᠠ ᠰᠢᠢᠳᠦᠯ ᠢ᠋;
᠔᠂᠑᠂᠒᠑᠂« ᠲᠠᠩᠳᠠᠯᠲᠠ » ᢉᠡᠵᠦ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠲᠡᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠲᠣᠭᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋
ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠴᠤᠭᠯᠠᠭᠤᠯᠤᠨ ᠨᠢᢉᠡᠳᢈᠡᠵᠦ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠢ᠋ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᢈᠦ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠬᠤ
ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠪᠦᠯᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᢈᠦ ᠴᠣᠭᠴᠠ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ᠃ »
᠒/᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠙᠆ ᠑᠔᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠑᠔᠂᠙᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠑᠂᠑᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᠴᠡ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠰᠡᠷᢉᠡᠶᠢᠯᠡᢈᠦ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ
ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠪᠢᠣᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋
ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠲᠤᠰ ᠪᠦᠷᠢ ᠪᠡᠷ ᠪᠡᠲᠤᠯᠠᠵᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠨ ᠠ᠃
᠑᠔᠂᠑᠐᠂ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠙᠆ ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠪᠢᠣᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠲᠤᠯᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠑᠔᠂᠑᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠔᠂᠒᠂ ᠑᠔᠂᠙᠂ ᠑᠔᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠵᠢᠷᠤᠮ᠂ ᠪᠢᠣᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠵᠢᠭᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠓/᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠕᠂᠕᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
« ᠑᠕᠂᠕᠂᠓᠂ᠭᠠᠮᠰᠢᠭ ᠡᠴᠠ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓᠒᠂᠑᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠠᠩᢉᠢ ᠶ᠋ᠢ
ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠷᠭ ᠠ ᠵᠦᠢ ᠪᠡᠷ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ᠂ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠲᠠᠶᠢᠯᠤᠩᠨᠠᠬᠤ᠃»
᠔/᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠓᠔᠂᠕᠂ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠰᠦᠪ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠷᠦᠩᢉᠡ ᠪᠡᠷ ᢉᠦᠢᠴᠡᠳᢈᠡᢈᠦ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠨᠣᠷᠮᠠᠲ᠋ᠢᠧ ᠢ᠋ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂
ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠰᠠᠨᠠᠯ ᠢ᠋ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠷᠠᠯ ᠪᠡᠲᠤᠯᠠᠨ ᠠ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠨᠤᠲᠤᠭ᠂ » ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
« ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠳ᠋ᠡᢉᠡᠨ » ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠪᠡᠯᠢᠭ
ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠵᠤ᠂ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠡᠴᠠ » ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ᠂ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠙᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂» ᢉᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨᠡᢈᠢ᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠒᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠔᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂
᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ « ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ » ᢉᠡᠵᠦ᠂ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
« ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ» ᢈᠡᠰᠡᠨ ᠦ᠋ ᠡᠮᠦᠨ ᠡ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ « ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ ᠢ᠋» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ « ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ
ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠵᠦᠢᠯ᠂ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠕᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
« ᠑᠕᠂᠑᠓᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠒᠘᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠭᠣᠴᠤ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ
ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭ ᠠ ᠦᢉᠡᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠨ ᠠ᠃»
᠒/᠓᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ:
« ᠓᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ
᠓᠑᠂᠑᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠮᠠᠯ᠂
ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠭᠠᠵᠠᠷ᠂ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠰᠤᠭ᠂ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃
᠓᠑᠂᠒᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠨᠢ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠦᠲᠦᠴᠡ ᠲᠡᠢ ᠪᠡᠶᠢᠬᠤ ᠪᠦᢉᠡᠳ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠠᠬᠠᠯᠠᠬᠤ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ᠂ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠲᠠᠢ ᠪᠡᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠑᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠴᠢ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠲᠡᠢ᠂ ᠪᠡᠻᠠᠯᠠᠧᠷ᠂ ᠲᠡᢉᠦᠨ ᠡᠴᠡ ᠳᠡᢉᠡᢉᠰᠢ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ
ᠵᠡᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠡᠶᠢᠨ ᠠ᠃
᠓᠑᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠓᠑᠂᠔᠂᠑᠂ᠵᠠᠰᠠᠭ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠵᠠᠷ ᠤ᠋ᠨ ᠡᠷᢈᠡ ᠣᠯᠭᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ᠂ ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ
ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠡᠷ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᢈᠡᠯᠡᠯᠴᠡᢉᠡᠷ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠬᠤ;
᠓᠑᠂᠔᠂᠒᠂ᠰᠠᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠦᠷ ᠡ ᠳ᠋ᠦᠩ ᠳ᠋ᠦ ᠳ᠋ᠦᠩ ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ᠂ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠩᠭᠤᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ᠂
ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠰᠠᠭᠤᠷᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠳᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ᠃
᠓᠑᠂᠕᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠓᠑᠂᠕᠂᠑᠂ᠥᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ ᠳ᠋ᠦ ᠬᠠᠮᠢᠶᠠᠷᠬᠤ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠢᠵᠢᠯ ᠲᠥᠷᠦᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠣᠯᠠᠨ
ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ ᠢ᠋ ᠲᠣᢈᠢᠷᠠᠯᠴᠠᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ ᠢ᠋ ᠤᠶᠠᠯᠳᠤᠭᠤᠯᠤᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ;
᠓᠑᠂᠕᠂᠒᠂ᠮᠣᠩᠭᠣᠯ ᠤᠯᠤᠰ ᠲᠤ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠳ᠋ᠦ ᠲᠠᠯᠪᠢᠭᠳᠠᠬᠤ
ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠪᠡᠲᠤᠯᠠᠬᠤ;
᠓᠑᠂᠕᠂᠓᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ;
᠓᠑᠂᠕᠂᠔᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠦᠯᠦᠨ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠡᠷᢈᠡ
ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢ᠂ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ᠂
ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠲᠧᠻᠨᠤᠯᠤᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ
ᠬᠠᠩᠭᠠᠭᠤᠯᠬᠤ;
᠓᠑᠂᠕᠂᠕᠂ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠨᠡᠯᠡᢉᠡ ᢈᠢᢈᠦ;
᠓᠑᠂᠕᠂᠖᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠪᠦᠷᠢᠨ ᠡᠷᢈᠡ᠃
᠓᠑᠂᠖᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠨᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠐᠂᠙᠂ ᠑᠐᠂᠑᠒᠆ ᠲᠦ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠨᠡᠶᠢᠲᠡᠯᠢᢉ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠡᠴᠡ ᠭᠠᠳᠠᠨ ᠠ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠡᠷᢈᠡ᠂ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠲᠡᠢ ᠪᠡᠶᠢᠨ ᠠ:
᠓᠑᠂᠖᠂᠑᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠬᠠᠰᠢᠶ ᠠ᠂ ᠪᠡᠶᠢᠷᠢ᠂ ᠤᠰᠤ᠂ ᠪᠡᠯᠴᠢᢉᠡᠷ᠂ ᠡᠪᠡᠰᠦ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ
ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ᠂
ᠰᠢᠨᠵᠢᠯᠡᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᢉᠰᠡᠨ ᠡᠰᠡᢈᠦ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠒᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠬᠠᠯᠳᠠᠪᠦᠷᠢᠲᠤ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠲᠠᠷᠠᠭᠠᠬᠤ᠂ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠠᠮᠢ ᠨᠠᠰᠤ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠳ᠋ᠦ ᠬᠣᢈᠢᠷᠠᠯ ᠤᠴᠠᠷᠠᠭᠤᠯᠬᠤ
ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠲᠡᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠶᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠣᠷᠢᠭᠯᠠᠬᠤ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ
ᠲᠣᢈᠢᠶᠠᠯᠳᠤᠯ ᠳ᠋ᠤ ᠤᠰᠠᠳᠬᠠᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠓᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠠᠬᠤᠢ᠂ ᠠᠷᠢᠭᠤᠨ ᠴᠡᠪᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠬᠠᠩᠭᠠᠬᠤ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠷᠢ ᠳ᠋ᠤ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠮ᠂ ᠪᠢᠤᠪᠡᠯᠡᠳᠣᠮᠡᠯ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂
ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠶ᠋ᠢ ᠲᠠᠰᠤᠯᠤᠨ ᠵᠣᠭᠰᠤᠭᠠᠬᠤ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠡᠷ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠡᢉᠦᠷᢉᠡ ᠳᠠᠭᠠᠭᠠᠯᠭᠠᠪᠦᠷᠢ ᠥᢉᢈᠦ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂
ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᢈᠦ᠂ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠕᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠮ᠂ ᠪᠢᠤᠪᠡᠯᠡᠳᠣᠮᠡᠯ ᠂ ᠡᠪᠡᠳᠴᠢᠨ ᠡᢉᠦᠰᢈᠡᢉᠴᠢ ᠪᠦᠯᠤᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠣᠮᠤᠭ᠂ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠢ᠋
ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠠᠳᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢈᠦ᠂ ᠡᠮ ᠦ᠋ᠨ ᠵᠣᠷ ᠪᠢᠴᠢᢈᠦ᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᢉᠳᠡᢉᠡ ᠦᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ
ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠯᠡᢉᠡᠨ ᠡᠴᠡ ᠬᠠᠰᠤᠭᠳᠠᠭᠰᠠᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠵᠠᠬ ᠠ ᠵᠡᢉᠡᠯᠢ ᠡᠴᠡ ᠡᢉᠡᢉᠦᠯᠦᠨ ᠲᠠᠲᠠᠬᠤ ᠶᠠᠪᠦᠴᠠ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ
ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠖᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠷᠢᠳᢈᠡᠯ᠂ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠰᠠᠩ ᠤ᠋ᠨ ᢈᠥᠲᠦᠯᠦᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠗᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠰᠢᠯᠵᠢᠯᠲᠡ ᢈᠥᠳᠡᠯᢉᠡᢉᠡᠨ ᠢ᠋ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠬᠤ᠂ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠠᠭᠤᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠮ ᠳ᠋ᠤ ᠰᠠᠭᠠᠲᠠᠭᠤᠯᠵᠤ᠂ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ
ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠳ᠋ᠤ ᠠᠪᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠘᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠮ᠂ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ᠂ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠮ᠂
ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ ᠢᠮᠫᠣᠷᠲ᠋ᠯᠠᠬᠤ ᠡᠩ ᠦ᠋ᠨ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ᠂ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠢ᠋
ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠪᠡᠨ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠑᠂᠖᠂᠙᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ ᠢ᠋ ᠲᠦᠳᠡᢉᠡᠯᠵᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᢈᠥᠴᠦᠨ ᠦᢉᠡᠢ ᠪᠦᠯᠭᠠᠬᠤ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠯ᠂ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠪᠡᠨ
ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ᠂ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠤᠰᠢᠶᠠᠯᠲᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠲᠠᠯᠪᠢᠵᠤ ᠰᠢᠢᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢉᠦᠯᢈᠦ;
᠓᠑᠂᠖᠂᠑᠐᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠮᠥᠷᠳᠡᢈᠦ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ᠂ ᠲᠧᢈᠨᠢᢉ ᠦ᠋ᠨ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ᠂ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋
ᠠᠻᠲ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ ᠳ᠋ᠦ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ;
᠓᠑᠂᠖᠂᠑᠑᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᠯᠲᠡ᠂ ᢉᠦᠶᠢᠴᠡᠳᢈᠡᠯ ᠳ᠋ᠦ ᠤᠳᠤᠷᠢᠳᠤᠮᠵᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᢈᠢᢈᠦ᠃
᠓᠑᠂᠗᠂ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠬᠣᠯᠪᠦᠭᠡᠳᠡᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠡᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠴᠠ ᠪᠦᠰᠤᠳ ᠬᠠᠷᠢᠯᠴᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠪᠡᠷ ᠵᠣᢈᠢᠴᠠᠭᠤᠯᠤᠨ ᠠ᠃
᠓᠑᠂᠘᠂ᠣᠯᠠᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᢉᠡ ᠣᠯᠭᠣᠬᠣ ᠳ᠋ᠤ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ ᠢ᠋ ᠪᠦᠷᠢᠳᠦᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠓᠑᠂᠘᠂᠑᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠢ᠋ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ ᠲᠡᢉᠡᢉᠡᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠰᠡᠯ ᠦ᠋ᠨ
ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠠᠮ ᠤ᠋ᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ ᢈᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠭᠤᠮᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭ ᠠ᠂ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠬᠤ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ᠂ ᠨᠡᠷ ᠡ᠂ ᠬᠠᠶᠢᠭ᠂ ᠪᠡᠶᠢᠷᠢᠰᠢᠯ᠂
ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠲᠣᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶ ᠡ᠂ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ /ᠬᠠᠭᠠᠰ ᠪᠦᠯᠪᠡᠰᠤᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ᠂ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ᠂ ᢈᠥᠯᠳᠡᢉᠡᢉᠰᠡᠨ᠂
ᢈᠥᠷᠦᢉᠡᢉᠰᠡᠨ᠂ ᠰᠢᠨ ᠡ ᢉᠡᢈᠦ ᠮᠡᠲᠦ/᠂ ᠰᠠᠪᠡᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠱᠣᠰᠢᠭ ᠠ᠂ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠠᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ;
᠓᠑᠂᠘᠂᠒᠂ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠤᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ;
᠓᠑᠂᠘᠂᠓᠂ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠬᠤ᠂ ᠬᠤᠳᠠᠯᠳᠤᠨ ᠠᠪᠬᠤ ᢉᠡᠷ ᠡ᠂ ᠪᠡᠯᠡᢉᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢉᠡᠷ ᠡ ᠪᠦᠯᠤᠨ ᠲᠡᢉᠦᠨ ᠲᠡᠢ ᠠᠳᠠᠯᠢᠳᠬᠠᠬᠤ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ ᠪᠢᠴᠢᢉ᠃»
᠓/᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
« ᠓᠔᠂᠒᠂᠔᠂ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠠᠶᠢᠮᠠᠭ᠂ ᠨᠡᠶᠢᠰᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ
ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ᠃»
᠔/᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠂᠓᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
« ᠓᠔᠂᠓᠂᠓᠂ᠬᠠᠷᠢᠶᠠᠯᠠᠬᠤ ᠨᠤᠲᠤᠭ ᠳᠡᠪᠢᠰᢈᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ᠂ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠥᠮᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᠯᠠᠪᠦᠷᠠᠲ᠋ᠣᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠨᠤᠰᠢᠯᠠᠭ ᠠ᠂ ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ ᠵᠣᠷᠢᠯᠭ ᠠ ᠪᠡᠷ ᠰᠤᠮᠤ᠂ ᠳᠡᢉᠦᠷᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠢᠷᢉᠡᠳ ᠦ᠋ᠨ ᠲᠥᠯᠦᢉᠡᠯᠡᢉᠴᠢᠳ ᠦ᠋ᠨ
ᠬᠤᠷᠠᠯ ᠡᠴᠠ ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠰᠠᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ᠂ ᠲᠥᠰᠦᠯ᠂ ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠡ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠠᠷᠭ ᠠ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠵᠠᠷᠤᠳᠠᠯ᠃»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠔᠂᠑᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ
᠑᠔᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠖᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂
᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠤᠲᠤᠭ ᠲᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠳ᠋ᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠗᠂᠒᠂
᠗᠂᠗᠂᠔᠂ ᠗᠂᠗᠂᠕᠂ ᠗᠂᠗᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠗᠂ ᠒᠗᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒᠂ ᠑᠒᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠤᠲᠤᠭ ᠢ᠋ᠶᠠᠷ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠨᠤᠲᠤᠭ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠪᠡᠷ» ᢉᠡᠵᠦ᠂
᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠔᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠮᠠᠯ ᠡᠮᠨᠡᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ ᠤᠷᠮᠠᠰᠢᠭᠤᠯᠬᠤ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ ᠲᠠᠢ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢ
ᠪᠡᠲᠤᠯᠠᠭᠠᠵᠢᠭᠤᠯᠬᠤ᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠑᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠳ᠋ᠤ ᠪᠡᠭᠲᠠᠭᠠᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠵᠢᠯ ᠪᠦᠷᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠒᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠮᠢᠬ ᠠ᠂ ᠥᠨᠳᠡᢉᠡ᠂ ᠰᠦᠨ ᠦ᠋» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋
ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠥᠨᠡᠰᠦᠨ ᠦ᠋ ᠪᠦᠰᠤ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋᠂ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠠᠶᠤᠯ ᠦᢉᠡᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠒᠂᠑᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠳᠠᠶᠢᠴᠢᠯᠠᠭ ᠠ ᠶ᠋ᠢ
ᠵᠣᢈᠢᠶᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ «ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠬᠠᠷᠢᠭᠤᠴᠠᠭᠰᠠᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠡ»
ᢉᠡᠵᠦ᠂ ᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠑᠂᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠳᠡᠳ᠋ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ᠂ ᠓᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠔᠂᠒᠂᠒᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠳᠡᠳ᠋ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋
«ᠮᠠᠯ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᠪᠦᠷᠢ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠮᠥᠨ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «/ᠴᠢᠨᠡᠭᠰᠢᠳᠠ «ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ» ᢉᠡᢈᠦ/» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠒᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠒᠓᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ᠂ ᠓᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠕᠂᠑᠂᠒᠂ ᠓᠕᠂᠑᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠂ ᠡᠷᠡᢉᠦᠯᠵᠢᢉᠦᠯᢈᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂ ᠓᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠐᠂᠒᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠨᠢᢉᠡᠳᠦᢉᠰᠡᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋᠂
᠓᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠓᠓᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠪᠦᠯᠤᠨ ᠣᠷᠤᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠲᠤᠰ ᠲᠤᠰ ᠬᠠᠰᠤᠭᠤᠭᠠᠢ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ