Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 2
(767)
— 152 —

Ариун цэврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

6 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2012 оны 12 дугаар Улаанбаатар сарын 20-ны өдөр хот

АРИУН ЦЭВРИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ариун цэврийн тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг:

“13.2.Хуульд өөрөөр заагаагүй бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортолж, импортлоход энэ хуулийн 13.1 дэх хэсгийн заалт хамаарахгүй.”

2/14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэг:

“14.5.Хуульд өөрөөр заагаагүй бол хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг импортлоход энэ хуулийн 14.2, 14.3 дахь хэсгийн заалт хамаарахгүй.”

2 дугаар зүйл.Ариун цэврийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн “Үндэсний аюулгүй байдалд” гэсний өмнө “13.1.” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2013 · № 2 (767)152-р хуудас