Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2023 оны 12 дугаар Улаанбаатар
сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуульд доор дурдсан
агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.2.3-9.2.5 дахь заалт:
“9.2.3.гадаадаас сайжруулагч мал, малын үржүүлгийн
бүтээгдэхүүн авах тусгай зөвшөөрөл хүсэгч нь мал аж ахуй, малын үржүүлгийн чиглэлээр гурваас доошгүй жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн талаарх туршлагын мэдээлэл, нотлох баримт;
9.2.4.гадаадаас сайжруулагч мал авах тусгай зөвшөөрөл
хүсэгч нь тухайн малыг үржүүлэхээр төлөвлөсөн бүс нутгийн бүдүүвч зураг, малын тавлаг байдлыг хангасан, стандартын шаардлагад нийцсэн зориулалтын хашаа, байр, бэлчээрлүүлэх, тэжээх талбай, усан хангамжтай эсэх талаарх мэдээлэл, нотлох баримт;
9.2.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12
дахь хэсгийн 12.8-д заасан тусгай зөвшөөрөл хүсэгч нь дагнан болон хослон эрхлэх үйл ажиллагааны чиглэл, мэргэжлийн хүний нөөцийн талаарх мэдээлэл, мөн хэсгийн 12.7, 12.9, 12.10-т заасан тусгай зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 11.3-т заасан мэргэжлийн зэрэг дэв, итгэмжлэл бүхий мал зүйчийн мэдээлэл, эсхүл мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний нэгжтэй хамтран ажиллахаар байгуулсан гэрээний хувь.”
2/9 дүгээр зүйлийн 9.14, 9.15 дахь хэсэг:
“9.14.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь
хэсгийн 12.7, 12.8, 12.9, 12.10-т заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараах тусгайлсан нөхцөл, шаардлагыг хангасан байна:
9.14.1.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн
12 дахь хэсгийн 12.7, 12.8, 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 16.2-т заасан мэргэжлийн байгууллагын хяналтын доор малын генетик нөөцийг тогтвортой ашиглах;
9.14.2.гадаадаас авсан сайжруулагч малыг эрх бүхий
байгууллагаас тогтоосон бүс, байршилд энэ хуулийн 11.4-т заасан үржүүлгийн хөтөлбөрийн дагуу үржүүлэх;
9.14.3.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12
дахь хэсгийн 12.7, 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадаас мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авах тухай бүрд энэ хуулийн 9.7-д заасан дүгнэлт авах;
9.14.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12
дахь хэсгийн 12.8-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гойд ашиг шимт малаас өндгөн эс, хөврөл, үр үйлдвэрлэх, үйлчилгээнд нэвтрүүлэх, мөн хэсгийн 12.10-т заасны дагуу гадаадад гаргах бүрд энэ хуулийн 15.3.2-т заасан тодорхойлолтыг авах;
9.14.5.гадаадаас авсан сайжруулагч малыг гаалийн
хорио цээрийн дэглэмд байх хугацаанд үүлдрийн гарал үүсэл, удам гарваль, гадаад шинж тэмдгийн илрэлийн үзүүлэлтийн талаар гаалийн болон мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын улсын байцаагчийн хамтарсан үзлэг хийлгэж, тодорхойлолт авах.
9.15.Гадаадаас авсан болон гадаадад гаргасан мал, малын
үржүүлгийн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг гаалийн байгууллага малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухай бүрд цахимаар илгээнэ.”
3/16 дугаар зүйлийн 16.12, 16.13 дахь хэсэг:
“16.12.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээний хяналтын
улсын байцаагч доор дурдсан үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлнэ:
16.12.1.энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.5, 5.6 дахь хэсэг,
6 дугаар зүйлийн 6.2, 6.6, 6.7, 6.8 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.4, 8.5 дахь хэсэг, 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4, 9.6, 9.7, 9.8, 9.9, 9.11, 9.12 дахь хэсэг, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, 10.3, 10.4, 10.6, 10.8 дахь хэсэг, 11 дүгээр зүйл, 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, 12.4 дэх хэсэг, 15 дугаар зүйлийн 15.2, 15.3, 15.4 дэх хэсэг, 18 дугаар зүйлийн хэрэгжилт;
16.12.2.мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээ,
малын үржил, селекцийн стратеги, үржүүлгийн хөтөлбөр, генийн санг хамгаалах чиглэлээр мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт, үндэсний стандартын шаардлагын хэрэгжилт;
16.12.3.хууль тогтоомжид заасан бусад эрх.
16.13.Мал аж ахуйн үйлдвэрлэлийн хяналтын улсын байцаагч
доор дурдсан үйл ажиллагааны хяналтыг хэрэгжүүлнэ:
16.13.1.энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4, 5.7 дахь хэсэг,
7 дугаар зүйлийн 7.1, 7.2, 7.3 дахь хэсэг, 8 дугаар зүйлийн 8.2, 8.6, 8.7, 8.9 дэх хэсэг, 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг, 13, 14 дүгээр зүйл, 16 дугаар зүйлийн 16.7 дахь хэсэг, 16.8.1, 16.9.1 дэх заалт, 19 дүгээр зүйлийн хэрэгжилт;
16.13.2.малын тоо толгойн албан татварын орлогын
зарцуулалтын хэрэгжилт;
16.13.3.бэлчээрийн болон суурин, хагас суурин мал
аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагааны чиглэлээр мөрдөж байгаа захиргааны хэм хэмжээний акт, үндэсний стандартын шаардлагын хэрэгжилт;
16.13.4.малын тэжээл, шимт чанар, хүрэлцээ, бэлчээрийн
менежмент болон усан хангамж, аймаг дундын отрын бэлчээрийн ашиглалт, хамгаалалт, холбогдох журмын хэрэгжилт, малын гаралтай түүхий эд бэлтгэл;
16.13.5.хууль тогтоомжид заасан бусад эрх.”
2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр
зүйлийн 9.1 дэх хэсгийн “хүсэлтийг” гэсний дараа “тусгай зөвшөөрлийн нэр төрлөөс шалтгаалан” гэж, мөн зүйлийн 9.6 дахь хэсгийн “Энэ хуулийн” гэсний дараа “9.4-т заасан тайланг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл энэ хуулийн” гэж, мөн зүйлийн 9.9 дэх хэсгийн “гаргахад” гэсний дараа “энэ хуулийн 15.3.2-т заасан тодорхойлолтыг үндэслэн” гэж, мөн зүйлийн 9.10 дахь хэсгийн “тоог” гэсний дараа “болон энэ хуулийн 9.7-д заасан дүгнэлтийг” гэж, 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсгийн “хэрэгжүүлэх” гэсний дараа “, хяналт тавих” гэж, мөн зүйлийн 16.6 дахь хэсгийн “мал зүйч” гэсний дараа “, улсын байцаагч” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн дараах хэсэг,
заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх заалт:
“9.2.1.тусгай зөвшөөрлийн хугацаанд гадаадаас авах,
гаргах малын төрөл, зүйл, үүлдэр, нас, хүйс, тооны талаарх мэдээлэл;”
2/9 дүгээр зүйлийн 9.7 дахь хэсэг:
“9.7.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 12 дахь
хэсгийн 12.9-д заасан тусгай зөвшөөрөл эзэмшигч нь гадаадаас сайжруулагч мал, малын үржүүлгийн бүтээгдэхүүн авахын өмнө тухайн малын гарваль улс, үүлдрийн удам гарваль, ашиг шимийн үзүүлэлтийн талаар урьдчилан мэдүүлж, тэдгээрийн ашиглалтаас үүдэн гарч болзошгүй генийн хувьслын эрсдэлийн нөлөөллийн талаар Ерөнхий мал зүйчийн дүгнэлтийг авна.”
3/16 дугаар зүйлийн 16.11 дэх хэсэг:
“16.11.Мал үржүүлэг, технологийн ажил, үйлчилгээнд болон мал
аж ахуйн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд тавих хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын болон хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий төрийн захиргааны байгууллагын улсын байцаагч хэрэгжүүлнэ.”
4 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр
зүйлийн 9.1.1 дэх заалтын “, гадаадаас авах сайжруулагч мал болон гадаадад гаргах малын төрөл зүйл, ашиг шимийн чиглэл, үүлдрийн нэр” гэснийг хассугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Мал, амьтны эрүүл мэндийн тухай
хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Moehgo& Folo_ oa HeolI
᠒᠐᠒᠓ ᠣᠨ ᠤ᠋ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠡᠷ ᠰᠠᠷ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠐᠘᠆ ᠤ᠋ ᠡᠳᠦᠷ ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠡᠭᠠᠲᠤᠷ ᠬᠣᠲᠠ
ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ
ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ
ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ
᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠠᠭᠤᠯᠭ ᠠ ᠲᠠᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ:
᠑/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠒᠂᠓᠆᠙᠂᠒᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠙᠂᠒᠂᠓᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠠᠪᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᢈᠥᠰᠡᢉᠴᠢ ᠨᠢ
ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠭᠤᠷᠪᠠ ᠡᠴᠠ ᠳᠣᠭᠤᠭᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭ ᠠ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ
ᠲᠤᠷᠰᠢᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ;
᠙᠂᠒᠂᠔᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠮᠠᠯ ᠠᠪᠬᠤ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᢈᠥᠰᠡᢉᠴᠢ ᠨᠢ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠪᠡᠷ
ᠲᠥᠯᠦᠪᠯᠡᢉᠰᠡᠨ ᠪᠦᠰᠡ ᠨᠤᠲᠤᠭ ᠤ᠋ᠨ ᠪᠦᠳᠦᢉᠦᠪᠴᠢ ᠵᠢᠷᠤᠭ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠠᠪᠡᠯᠢᠭ ᠪᠡᠶᠢᠳᠠᠯ ᠢ᠋ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ᠂ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠶᠢᠴᠡᢉᠰᠡᠨ ᠵᠣᠷᠢᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠬᠠᠰᠢᠶ ᠠ᠂ ᠪᠡᠶᠢᠷᠢ᠂ ᠪᠡᠯᠴᠢᢉᠡᠷᠯᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠲᠡᠵᠢᢉᠡᢈᠦ ᠲᠠᠯᠠᠪᠡᠢ᠂ ᠤᠰᠤᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ ᠲᠠᠢ ᠡᠰᠡᢈᠦ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠨᠣᠲᠠᠯᠠᠬᠤ ᠪᠡᠷᠢᠮᠲᠠ;
᠙᠂᠒᠂᠕᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠘᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ
ᢈᠥᠰᠡᢉᠴᠢ ᠨᠢ ᠳᠠᠩᠨᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠬᠣᠣᠰᠯᠠᠨ ᠡᠷᢈᠢᠯᠡᢈᠦ ᠦᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠥᠮᠦᠨ ᠦ᠋ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠮᠥᠨ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ
᠑᠒᠂᠗᠂ ᠑᠒᠂᠙᠂ ᠑᠒᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᢈᠥᠰᠡᢉᠴᠢ ᠨᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠓᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠵᠡᠷᢉᠡ ᠳᠡᠪ᠂ ᠢᠲᠡᢉᠡᠮᠵᠢᠯᠡᠯ
ᠪᠦᢈᠦᠢ ᠮᠠᠯ ᠵᠦᠢᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠮᠠᠯ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᠨᠢᢉᠡᠴᠡ ᠲᠡᠢ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠨ ᠠᠵᠢᠯᠯᠠᠬᠤ ᠪᠡᠷ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠭᠰᠠᠨ
ᢉᠡᠷ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠤᠪᠢ᠃»
᠒/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠔᠂ ᠙᠂᠑᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠑᠔᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠗᠂ ᠑᠒᠂᠘᠂ ᠑᠒᠂᠙᠂ ᠑᠒᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᠲᠤᠰᠬᠠᠶᠢᠯᠠᠭᠰᠠᠨ ᠨᠥᢈᠦᠴᠡᠯ᠂ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢ ᠬᠠᠩᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠡᠶᠢᠨ ᠠ:
᠙᠂᠑᠔᠂᠑᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠗᠂ ᠑᠒᠂᠘᠂ ᠑᠒᠂᠙ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠖᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠡᠷᢉᠡᠵᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢ
ᠲᠣᠭᠲᠠᠪᠦᠷᠢᠲᠠᠢ ᠠᠰᠢᠭᠯᠠᠬᠤ;
᠙᠂᠑᠔᠂᠒᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠡᠴᠠ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠡ᠂ ᠪᠡᠶᠢᠷᠢᠰᠢᠯ ᠳ᠋ᠤ
ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠑᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢈᠦ;
᠙᠂᠑᠔᠂᠓᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠗᠂ ᠑᠒᠂᠙ ᠆ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ
ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠠᠪᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠗ ᠆ᠳ᠋ᠦ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ
ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠠᠪᠬᠤ;
᠙᠂᠑᠔᠂᠔᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠘ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ
ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ ᠨᠢ ᠭᠣᠶᠢᠳᠠ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮᠡᠲᠦ ᠮᠠᠯ ᠡᠴᠠ ᠥᠨᠳᠡᢉᠡᠨ ᠡᠰ᠂ ᢈᠥᠪᠦᠷᠡᠯ᠂ ᠦᠷ ᠡ ᠦᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᢈᠦ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠨᠡᠪᠲᠡᠷᠡᢉᠦᠯᢈᠦ᠂ ᠮᠥᠨ
ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠑᠐᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠤ᠋ ᠳᠠᠭᠠᠭᠤ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠓᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᠠᠪᠬᠤ;
᠙᠂᠑᠔᠂᠕᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠮᠠᠯ ᠢ᠋ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠣᠷᠢᠭ ᠠ ᠴᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠳᠢᢉᠯᠢᠮ ᠳ᠋ᠦ ᠪᠡᠶᠢᠬᠤ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠡᢉᠦᠰᠦᠯ᠂ ᠤᠳᠤᠮ ᠭᠠᠷᠪᠡᠯᠢ᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠰᠢᠨᠵᠢ ᠲᠡᠮᠳᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠢᠯᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠡᠷ ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠠᠯ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂
ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠬᠠᠮᠲᠤᠷᠠᠭᠰᠠᠨ ᠦᠵᠡᠯᢉᠡ ᢈᠢᠯᢉᠡᠵᠦ᠂ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠠᠪᠬᠤ᠃
᠙᠂᠑᠕᠂ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠠᠪᠦᠭᠰᠠᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠭᠰᠠᠨ ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠦ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ ᠢ᠋
ᠭᠠᠶᠢᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠳ᠋ᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠪᠦᠷᠢ ᠳ᠋ᠦ ᠴᠠᢈᠢᠮ ᠢ᠋ᠶᠠᠷ
ᠢᠯᠡᢉᠡᠨ ᠡ᠃»
᠓/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠑᠒᠂ ᠑᠖᠂᠑᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠖᠂᠑᠒᠂ᠮᠠᠯ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠤᠶᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠦ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ
ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠖᠂᠑᠒᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠕᠂ ᠕᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠖᠂᠒᠂ ᠖᠂᠖᠂ ᠖᠂᠗᠂ ᠖᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠔᠂ ᠘᠂᠕ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠓᠂ ᠙᠂᠔᠂ ᠙᠂᠖᠂ ᠙᠂᠗᠂ ᠙᠂᠘᠂ ᠙᠂᠙᠂ ᠙᠂᠑᠑᠂ ᠙᠂᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠑᠂ ᠑᠐᠂᠒᠂ ᠑᠐᠂᠓᠂ ᠑᠐᠂᠔᠂ ᠑᠐᠂᠖᠂ ᠑᠐᠂᠘ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠂ ᠑᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠒᠂ ᠑᠒᠂᠓᠂ ᠑᠒᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ
ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠕᠂᠒᠂ ᠑᠕᠂᠓᠂ ᠑᠕᠂᠔ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ;
᠑᠖᠂᠑᠒᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᠯ᠂ ᠰᠧᠯᠧᠻᠼᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠰᠲ᠋ᠷᠠᠲ᠋ᠧᢉᠢ᠂ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠥᠲᠦᠯᠪᠦᠷᠢ᠂ ᢉᠧᠨ ᠤ᠋ ᠰᠠᠩ ᠢ᠋ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠬᠤ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᠪᠡᠶᠢᠭ ᠠ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᠻᠲ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ;
᠑᠖᠂᠑᠒᠂᠓᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠷᢈᠡ᠃
᠑᠖᠂᠑᠓᠂ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ:
᠑᠖᠂᠑᠓᠂᠑᠂ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠕᠂᠔᠂ ᠕᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠗ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠗᠂᠑᠂ ᠗᠂᠒᠂ ᠗᠂᠓ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂
᠘ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠘᠂᠒᠂ ᠘᠂᠖᠂ ᠘᠂᠗᠂ ᠘᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠐ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠐᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠓᠂ ᠑᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ᠂ ᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ
ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠑᠖᠂᠘᠂᠑᠂ ᠑᠖᠂᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ᠂ ᠑᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ;
᠑᠖᠂᠑᠓᠂᠒᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠣᠭ ᠠ ᠲᠣᠯᠤᠭᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠯᠪᠡᠨ ᠲᠠᠲᠠᠪᠦᠷᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠣᠷᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᠷᠤᠴᠠᠭᠤᠯᠤᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ;
᠑᠖᠂᠑᠓᠂᠓᠂ᠪᠡᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ᠂ ᠬᠠᠭᠠᠰ ᠰᠠᠭᠤᠷᠢᠨ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠤ᠋ ᠴᠢᢉᠯᠡᠯ ᠢ᠋ᠶᠡᠷ
ᠮᠥᠷᠳᠡᠵᠦ ᠪᠡᠶᠢᠭ ᠠ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᢈᠡᠮ ᢈᠡᠮᠵᠢᠶᠡᠨ ᠦ᠋ ᠠᠻᠲ᠂ ᠦᠨᠳᠦᠰᠦᠨ ᠦ᠋ ᠰᠲ᠋ᠠᠨᠳᠠᠷᠲ ᠤ᠋ᠨ ᠱᠠᠭᠠᠷᠳᠠᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ;
᠑᠖᠂᠑᠓᠂᠔᠂ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠡᠵᠢᢉᠡᠯ᠂ ᠰᠢᠮᠡᠲᠦ ᠴᠢᠨᠠᠷ᠂ ᢈᠥᠷᠦᠯᠴᠡᢉᠡ᠂ ᠪᠡᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠮᠧᠨᠧᠵᠮᠧᠨᠲ ᠪᠦᠯᠤᠨ ᠤᠰᠤᠨ ᠬᠠᠩᠭᠠᠮᠵᠢ᠂ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠳᠤᠮᠳᠠ ᠶ᠋ᠢᠨ
ᠣᠲᠤᠷ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠯᠴᠢᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠠᠮᠠᠭᠠᠯᠠᠯᠲᠠ᠂ ᠬᠣᠯᠪᠦᠭᠳᠠᠬᠤ ᠵᠢᠷᠤᠮ ᠤ᠋ᠨ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᠯᠲᠡ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠤᠯ ᠲᠠᠢ ᠲᠡᢉᠦᢈᠡᠢ ᠡᠳ᠋ ᠪᠡᠯᠡᠳᢈᠡᠯ;
᠑᠖᠂᠑᠓᠂᠕᠂ᠬᠠᠤᠯᠢ ᠲᠣᠭᠲᠠᠭᠠᠮᠵᠢ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠪᠦᠰᠤᠳ ᠡᠷᢈᠡ᠃»
᠒ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠥᠰᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ
«ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ ᠲᠥᠷᠦᠯ ᠡᠴᠡ ᠰᠢᠯᠲᠠᠭᠠᠯᠠᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠙᠂᠔᠆ ᠳ᠋ᠤ
ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠠᠶᠢᠯᠤᠨ ᠢ᠋ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠨᠢ ᠢᠷᠡᢉᠦᠯᠦᢉᠡ ᠤᠢᢉᠡᠢ᠂ ᠡᠰᠡᢈᠦᠯ ᠡ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠙ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠭᠠᠷᠬᠠᠬᠤ ᠳ᠋ᠤ»
ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠑᠕᠂᠓᠂᠒᠆ ᠲᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠣᠳᠤᠷᠬᠠᠶᠢᠯᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠦᠨᠳᠦᠰᠦᠯᠡᠨ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠐ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠲᠣᠭ ᠠ ᠶ᠋ᠢ»
ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «ᠪᠦᠯᠤᠨ ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙᠂᠗ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋
ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ» ᢉᠡᠵᠦ᠂ ᠮᠥᠨ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠖ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ «ᠮᠠᠯ ᠵᠦᠶᠢᠴᠢ» ᢉᠡᠰᠡᠨ ᠤ᠋ ᠳᠠᠷᠠᠭ ᠠ «᠂ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ» ᢉᠡᠵᠦ ᠲᠤᠰ
ᠲᠤᠰ ᠨᠡᠮᠡᠰᠦᢉᠡᠢ᠃
᠓ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳᠠᠷᠠᠭᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ᠂ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠳᠣᠣᠷ ᠠ ᠳᠤᠷᠠᠳᠤᠭᠰᠠᠨ ᠢ᠋ᠶᠠᠷ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠨ
ᠨᠠᠶᠢᠷᠠᠭᠤᠯᠰᠤᠭᠠᠢ:
᠑/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠒᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ:
«᠙᠂᠒᠂᠑᠂ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠬᠤᠭᠤᠴᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠠᠪᠬᠤ᠂ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ᠂ ᠵᠦᠢᠯ᠂ ᠡᢉᠦᠯᠳᠡᠷ᠂ ᠨᠠᠰᠤ᠂
ᢈᠦᠶᠢᠰᠦ᠂ ᠲᠣᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠠᠯᠠᠭᠠᠷᢈᠢ ᠮᠡᠳᠡᢉᠡᠯᠡᠯ;»
᠒/᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠗ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠙᠂᠗᠂ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠘᠂᠑ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠒ ᠳ᠋ᠠᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ ᠦ᠋ᠨ ᠑᠒᠂᠙ ᠆ ᠳ᠋ᠤ ᠵᠢᠭᠠᠭᠰᠠᠨ ᠲᠤᠰᠬᠠᠢ ᠵᠥᠪᠰᠢᠶᠡᠷᠡᠯ ᠡᠵᠡᠮᠰᠢᢉᠴᠢ
ᠨᠢ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠮᠠᠯ᠂ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠲᠦᢉᠡᢉᠳᠡᢈᠦᠨ ᠠᠪᠬᠤ ᠶ᠋ᠢᠨ ᠡᠮᠦᠨ ᠡ ᠲᠤᠬᠠᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠭᠠᠷᠪᠡᠯᠢ ᠤᠯᠤᠰ᠂ ᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ
ᠤᠳᠤᠮ ᠭᠠᠷᠪᠡᠯᠢ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠦᠵᠡᢉᠦᠯᠦᠯᠲᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠠᠯ ᠡ ᠪᠡᠷ ᠤᠷᠢᠳᠴᠢᠯᠠᠨ ᠮᠡᠳᠡᢉᠦᠯᠵᠦ᠂ ᠲᠡᠳᠡᢉᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠠᠰᠢᠭᠯᠠᠯᠲᠠ ᠡᠴᠠ ᠡᢉᠦᠳᠦᠨ ᠭᠠᠷᠴᠤ ᠪᠦᠯᠵᠤᠰᠢ ᠤᠢᢉᠡᠢ ᢉᠧᠨ ᠤ᠋
ᠬᠤᠪᠢᠰᠤᠯ ᠤ᠋ᠨ ᠡᠷᠦᠰᠳᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠨᠥᠯᠦᢉᠡᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠲᠠᠯ ᠠ ᠪᠡᠷ ᠶᠡᠷᠦᠩᢈᠡᠢ ᠮᠠᠯ ᠵᠦᠢᠴᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠳ᠋ᠦᠩᠨᠡᠯᠲᠡ ᠶ᠋ᠢ ᠠᠪᠦᠨ ᠠ᠃»
᠓/᠑᠖ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠑᠖᠂᠑᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᢈᠡᠰᠡᢉ:
«᠑᠖᠂᠑᠑᠂ᠮᠠᠯ ᠦᠷᠡᠵᠢᢉᠦᠯᢉᠡ᠂ ᠲᠧᠻᠨᠣᠯᠣᢉᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠵᠢᠯ᠂ ᠦᠢᠯᠡᠴᠢᠯᠡᢉᠡᠨ ᠳ᠋ᠦ ᠪᠦᠯᠤᠨ ᠮᠠᠯ ᠠᠵᠤ ᠠᠬᠤᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠶᠢᠯᠡᠳᠪᠦᠷᠢᠯᠡᠯ ᠦ᠋ᠨ ᠤᠶᠢᠯᠡ ᠠᠵᠢᠯᠯᠠᠭᠠᠨ ᠳ᠋ᠤ
ᠲᠠᠯᠪᠢᠬᠤ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠠᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠡᠷᢈᠢᠯᠡᢉᠰᠡᠨ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠲᠥᠪ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠪᠦᠯᠤᠨ ᢈᠢᠨᠠᠯᠲᠠ ᠰᠢᠯᠭᠠᠯᠲᠠ
ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᢈᠦ ᠡᠷᢈᠡ ᠪᠦᢈᠦᠢ ᠲᠥᠷᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠵᠠᢈᠢᠷᠭᠠᠨ ᠤ᠋ ᠪᠡᠶᠢᠭᠤᠯᠤᠯᠭ ᠠ ᠶ᠋ᠢᠨ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ ᠪᠡᠶᠢᠴᠠᠭᠠᠭᠴᠢ ᢈᠡᠷᠡᢉᠵᠢᢉᠦᠯᠦᠨ ᠡ᠃»
᠔ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᢉᠧᠨᠧᠲ᠋ᠢᠻ ᠨᠥᢉᠡᠴᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢᠨ ᠙ ᠳ᠋ᠦᢉᠡᠷ ᠵᠦᠶᠢᠯ ᠦ᠋ᠨ ᠙᠂᠑᠂᠑ ᠳ᠋ᠡᢈᠢ ᠵᠢᠭᠠᠯᠲᠠ ᠶ᠋ᠢᠨ «᠂ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠡᠴᠠ ᠠᠪᠬᠤ
ᠰᠠᠶᠢᠵᠢᠷᠠᠭᠤᠯᠤᠭᠴᠢ ᠮᠠᠯ ᠪᠦᠯᠤᠨ ᠭᠠᠳᠠᠭᠠᠳᠤ ᠳ᠋ᠤ ᠭᠠᠷᠭᠠᠬᠤ ᠮᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠲᠥᠷᠦᠯ ᠵᠦᠢᠯ᠂ ᠠᠰᠢᠭ ᠰᠢᠮ ᠡ ᠶ᠋ᠢᠨ ᠴᠢᢉᠯᠡᠯ᠂ ᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠦ᠋ᠨ ᠨᠡᠷ ᠡ» ᢉᠡᠰᠡᠨ ᠢ᠋ ᠬᠠᠰᠤᠰᠤᠭᠠᠢ᠃
᠕ ᠳ᠋ᠤᠭᠠᠷ ᠵᠦᠶᠢᠯ᠃ᠡᠨᠡ ᠬᠠᠤᠯᠢ ᠶ᠋ᠢ ᠮᠠᠯ᠂ ᠠᠮᠢᠲᠠᠨ ᠤ᠋ ᠡᠷᠡᢉᠦᠯ ᠮᠡᠨᠳᠦ ᠶ᠋ᠢᠨ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ ᠳ᠋ᠤ ᠨᠡᠮᠡᠯᠲᠡ᠂ ᠥᢉᠡᠷᠡᠴᠢᠯᠡᠯᠲᠡ ᠣᠷᠤᠭᠤᠯᠬᠤ ᠲᠤᠬᠠᠢ ᠬᠠᠤᠯᠢ
ᢈᠥᠴᠦᠨ ᠲᠡᢉᠦᠯᠳᠡᠷ ᠪᠦᠯᠤᠭᠰᠠᠨ ᠡᠳᠦᠷ ᠡᠴᠡ ᠡᢈᠢᠯᠡᠨ ᠳᠠᠭᠠᠵᠤ ᠮᠥᠷᠳᠡᠨ ᠡ᠃
ᠮᠣᠩᠭᠤᠯ ᠤᠯᠤᠰ ᠤ᠋ᠨ
ᠶᠡᢈᠡ ᠬᠤᠷᠠᠯ ᠤ᠋ᠨ ᠳᠠᠷᠤᠭ ᠠ ᠭᠣ᠋᠂ᠽᠠᠨᠳᠠᠨᠰᠢᠲᠠᠷ ᠠ