Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 435 —

Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот

МАЛЫН ГЕНЕТИК НӨӨЦИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 9.13 дахь хэсэг нэмсүгэй:

“9.13.Энэ хуулийн 9.1-д заасан тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад Зөвшөөрлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйлийн 15-д заасан зохицуулалт үйлчлэхгүй.”

2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8 дахь хэсгийн “тус бүрд” гэсний дараа, мөн зүйлийн 9.9 дэх хэсгийн “сорьцод” гэсний дараа “180 хоногийн хугацаагаар” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэг:

“9.3.Энэ хуулийн 9 дүгээр зүйлд заасан зөвшөөрөлтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.”

2/9 дүгээр зүйлийн 9.12 дахь хэсэг:

“9.12.Тусгай зөвшөөрлөөр ашиглаж байгаа малын генетик нөөцийн бүртгэл, технологийн хяналтыг малын генетик нөөцийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцна.”

4 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “12.6, 12.7, 12.8, 12.9-д” гэснийг “12.7, 12.8, 12.9, 12.10-т” гэж өөрчилсүгэй.

5 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 6, 436-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)435–436-р хуудас