Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 6
(1254)
— 437 —

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 06-ны өдөр хот МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 20.4, 20.5, 20.6 дахь хэсэг нэмсүгэй:

“20.4.Харьяа нутаг дэвсгэрт хамаарах нийтийн эзэмшлийн гудамж, талбайд худалдаа, үйлчилгээний зориулалтаар талбай ашиглуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 10.13-т заасны дагуу аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга олгоно.

20.5.Энэ хуулийн 20.4-т заасан зөвшөөрлийг дуудлага худалдааны журмаар олгох бөгөөд дуудлага худалдаа зохион байгуулах журмыг төрийн өмчийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага батална.

20.6.Энэ хуулийн 20.4-т заасан зөвшөөрлийн хугацааг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
«Төрийн мэдээлэл» № 6, 438-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 6 (1254)437–438-р хуудас