Малын генетик нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2022 оны 04 дүгээр Улаанбаатар
сарын 22-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 16 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 16.11 дэх хэсэг нэмсүгэй:
“16.11.Мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээнд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын байгууллагын эрх бүхий улсын байцаагч хэрэгжүүлнэ.”
2 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“18.2.3.төрийн өмчийн цөм сүрэг бүрдүүлэх, түүнд үзлэг, ангилалт хийх, баталгаажуулах, ялган тэмдэглэх, бүртгэлд хамруулах, улсын хэмжээнд гойд ашиг шимт сайжруулагч малыг шалгаруулах;”
3 дугаар зүйл.Малын генетик нөөцийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.6 дахь заалтын “16.9.6-д” гэснийг “16.8, 16.9-д” гэж тус тус өөрчилсүгэй.