Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(1256)
— 692 —

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

2023 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 20-ны өдөр хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ
ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд доор

дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй: 1/1.8 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт:

“6.62.дотоодын цэргийн эрх бүхий алба хаагч Зөрчлийн тухай

хуулийн 5.1, 5.2, 6.3, 15.2, 15.35 дугаар зүйлд заасан зөрчил.”

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8

дугаар зүйлийн 9 дэх хэсгийн “ахлах шийдвэр гүйцэтгэгч,” гэсний дараа “Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 5.2 дугаар зүйлд заасан зөрчлийг дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объектод үйлдсэн бол дотоодын цэргийн алба хаагч” гэж, 4.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “6.25” гэсний дараа “, 6.62” гэж, 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “6.30” гэсний дараа “, 6.62” гэж тус тус нэмсүгэй.

3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.2

дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтын “цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч,” гэснийг “цагдаа, дотоодын цэргийн эрх бүхий алба хаагч,” гэж өөрчилсүгэй.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Дотоодын цэргийн тухай хуульд

нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
«Төрийн мэдээлэл» № 8, 693-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 8 (1256)692–693-р хуудас