Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1253)
— 269 —

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8

дугаар зүйлийн 1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1.Эрх бүхий албан тушаалтан, эсхүл эрх бүхий албан тушаалтны

шинжилгээ хийлгэх хүсэлтийн дагуу Шүүх шинжилгээний тухай хуулийн 4.1.6, 8.2-т заасан этгээдийг шинжээчээр томилно.”

2 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8

дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шинжээч дараах эрхтэй:” гэснийг “Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.1-д зааснаас гадна дараах эрх эдэлнэ:” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсгийн “Шинжээч дараах үүрэгтэй:” гэснийг “Шинжээч нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 49.2-т зааснаас гадна дараах үүргийг хүлээнэ:” гэж, 4.11 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Шүүхийн” гэснийг “Шүүх” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11

дүгээр зүйлийн 8, 9, 10, 11, 12, 13 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 5, 270-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2023 · № 5 (1253)269–270-р хуудас