Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1253)
— 271 —

Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2022 оны 12 дугаар Улаанбаатар

сарын 23-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар

зүйлийн 25.8 дахь хэсэгт доор дурдсан агуулгатай 25.8.9 дэх заалт нэмсүгэй:

“25.8.9.хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах,

нөхөн төлүүлэх төлбөрийг тогтоохдоо харгалзан үзэх нөхөн төлбөрийн жишиг аргачлалыг Иргэний хууль, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн батлах;”

2 дугаар зүйл.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар

зүйлийн 25.8.9 дэх заалтын дугаарыг “25.8.10” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
Төрийн мэдээлэл · 2023 · № 5 (1253)271-р хуудас